Нийгмийн

Дундговь аймагт шөнийн клуб, караокег хаах шийдвэр гаргалаа

Дундговь аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлаар томуу, томуу төст өвчин болон коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар хуралдсан байна. Хуралдаанаар Засаг даргын албан даалгавар гаргажээ.

Албан даалгаврын хүрээнд, “Эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх, энэ сарын 2-ны өдрийг хүртэл урлаг соёл, спортын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, аялал, зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээ болон дугуйлан, секц, компьютер тоглоомын газар, мөсөн гулгуур, фитнес, спорт заал, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах” шийдвэр гаргажээ.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 5 хүртэлх хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох, өрх толгойлсон эцэг эх, асран хамгаалагч нарыг богиносгосон цагаар ажиллуулахыг ажил олгогч нарт зөвлөсөн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-29 12:02

Хамгийн их найр наадам хэсдэг дарга нар шүү дээ. Дундговь аймгийг дундуур болгож байгаа гарууд энэ сонгуулиар �######�в�##� таарна.

Холбоотой мэдээ

Back to top button