УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн зээл тэглэлт Сангийн яамтай ямар ч хамаагүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Монгол Улс саарал жагсаалтаас гарахын тулд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол Улс мөнгө угаах, терроризмтай холбоотойгоор саарал жагсаалтад орсон. Сараал жагсаалтад орсноос дөрвөн сар тутамд бид тайлангаа тавих үүрэгтэй. Нэгдүгээр сарын дундуур Бээжин хотод очиж өөрийн хийсэн ажлаа тайлагнасан. Нийт зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалж, гурав дээр нь нэмж ажиллах шаардлагатай байгаа.

-Ямар гурван зөвлөмж дээр нэмж ажиллах шаардлагатай гэсэн бэ?

-Мөнгө угаахтай холбоотой “гэмт хэргийг шийдэх” тал ажиллах шаардлагатай. Ийм хэрэг цагдаа, прокурорын байгууллага дээр алга болдог, шийдэгддэггүй, зүйл анги нь өөрчлөгддөг талаар анхаарах юм. Хоёрдугаарт хяналт шалгалт дээр нэмж ажиллах шаардлагатай гэсэн бол гуравдугаарт, үй олноор хөнөөх зэвсэглэлтэй холбоотой санхүүжилтийг нэмж шийдвэрлэх зүйл байна гэж үзсэн.

-Саарал жагсаалтаас гарахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулна гэж байсан. Энэ асуудлаар Х.Нямбаатар гишүүн мэдээлж байсан?

-Х.Нямбаатар гишүүн үнэн л ярьсан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын оруулж ирсэн “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх арга замууд”-тай холбоотой хоёр хуулийн төсөл унасан. Төвөгтэй байдалд оруулж байгаа юм. Монгол улс Саарал жагсаалтад удаан байх нь иргэд, ААН-үүдэд ашигтай биш. Энэ тал дээр бид бүгд хичээх ёстой. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нь хэрхэн багасгах вэ гэдэг дээр ажиллаж байна.

-Ирэх сараас тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүрэн авах уу?

-УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нараас асуу. Энэ асуудал Сангийн яаманд хамаагүй. Төсөвт огт хамаагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-29 14:14

Хүрэлбаатар хөгшид хүүхэд 2 т х�##�гаатай хүн дээ хүн чанар муутай

Тангад
Тангад
2020-01-29 14:50

хүрэлбаатар новшийн хотгоршанагын уурхайг зарж олсон 20 сая долларыг хурааж улсын орлого болгон тэтгэврийхэнд өг

Нэр
Нэр
2020-01-29 15:15

ЯГ ҮНЭН ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНАА ЧАМТАЙ ЧАМГҮЙ ТЭГЛЭНЭ

Зочин
Зочин
2020-01-30 08:38

Яг л үнэн байдлыг хэлж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button