Нийгмийн
Реппер Г.Энэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ӨНӨӨДӨР шүүнэ

Реппер Г.Энэрэл өнөөдөр /2020.02.05/ 13:30 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэнэ. Тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон юм.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2020.01.30/ болсон билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.