УЛС ТӨР

АН: Хятадын Коммунист намаас сонгуулийн санхүүжилт гуйсан гэдэг нь худал мэдээлэл

АН-ын хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр /2020.02.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын Гадаад харилцаа хариуцсан дэд дарга Б.Дэлгэрмаа, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Элчин сайд Сүхбаатар нар оролцов. Эл мэдээллийн үеэр тус намын дарга С.Эрдэнэ Хятадын коммунист намын даргатай уулзсан арга хэмжээний талаар мэдэгдэл гаргаж байгаагаа дуулгасан юм.

Эл мэдэгдэлд, Ардчилсан нам болон Хятадын коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд С.Эрдэнэ тэргүүтэй гишүүн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд БНХАУ-д АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Хятадын коммунист намын урилгаар уулзсан. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, гүтгэлгийн шинж чанартай мэдээг тарааж байгааг эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон, сайн хөршийн харилцаа, намуудын харилцаа холбооны талаар хийж байгаа бөгөөд сонгуулийн санхүүжилтийн талаар огтоос яригдаагүйг хатуу мэдэгдэж байна хэмээжээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Айлчлал, уулзалтын хүрээнд яригдсан гол асуудал юу байсан бэ. Уулзалтын үр дүн юу байв?

-Хятадын коммунист нам манай улс төрийн гол намуудтай тэгш харилцаатай байдаг. Монгол Хятадын 70 жилийн ойн хүрээнд энэ уулзалт манай намын даргыг хүлээж авсан. БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улс төрийн гол хүчнүүд байнга харилцдаг. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаж хийгдсэн айлчлал байсан. БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран хэрэгжүүлж болох ажлуудаа ярилцсан. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.

-Хамтын ажиллагаанаас гадна мөнгөн санхүүжилт өгч байсан тохиолдол бий юу. Мөн хятадын коммунист намаас танай намд мөнгөн тусламж үзүүлж байсан тохиолдол бий юу?

-Манай нам мөнгөн тусламж авч байгаагүй. Хуулиараа хориотой шүү дээ. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Харин манай намын гишүүн Ж.Амарсанаа эмч БНХАУ-д тусалъя гэдэг санаачилгыг гаргасан. Энэ нь АН-ын шийдвэр байгаагүй. Хятадуудаас сонгуулийн хандив, мөнгө гуйсан мэтээр гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
aimaar
aimaar

tanai nam yagaad tcagdaa shuuhiin ajil hiigeed baigaa niigmiin daatgaliin 2012__2016 onii tailan tootcoo bugdiin ustgasan bn geed shalgaj bn geheer ted buruugui nomtoibayr chinzorig nariin buruu geed l tanai nam eh barij bhd erdeneeg saidiin hiij bhd ustsan bn gd bn ta nar zugeer shalguul buruu ym barij shalgah geheer namiin darga nariin apparataas hun medeelel hiideg tanai nam shuuh tcagdaa bish buruu zewiig ta nar shiidehgui za huuli shuuhiihen bn ylgaj salgana ted buu aij sandar aisan humuus notoi baidag ym no bainal da arai ih menge ureh yma

Irgen
Irgen

Eрдэнэ тэнэг новш ард түмнийг ахиад хулхидаж байгаад 4 жил төрийн ордонд тонгочих санаатай юм uu.Oдоо AH болноо хэрэггүй

иргэн
иргэн

Эд нар ч худал хэлэхдээ гаргуун улс. Олны үг ортой гэдэг

ард
ард

итгэх хүн олдох уу

aaaaa
aaaaa

MAH-iin sanhujiltiig XKH hidegiig bugd l medne sh dee.daanch manai mongoliin orkuud bugd MAH-aa demjine yavj yavj hujaagaa demjine .MAH buzaraas salsan tsagt say uls oron zuv zamaar yavna daa

Зочин
Зочин

Монголдоо коммунистууд гээд үхчих гээд байдаггүй билүү. Элий балайнуудаар дүүрсэн АН

Холбоотой мэдээ

Back to top button