ДЭЛХИЙ

Хятадын эрх баригчид Хубэй мужийн албан тушаалтнуудыг огцрууллаа

Хятадын коммунист намын эрх баригчид өчигдөр /2020.02.11/ хуралдаж, Хубэй мужийн нэр бүхий албан тушаалтнуудыг огцруулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлах шалтгаан болоод буй шинэ төрлийн коронавирус анхлан дэгдсэн муж бол БНХАУ-ын Хубэй юм.

Тодруулбал, Хубэй мужийн намын хорооны дарга, Онцгой комиссын дарга Жан Жин болон тус мужийн Эрүүлийг хамгаалах хорооны дарга Лиу Йенци нарыг албан ажлаас нь чөлөөлжээ.

Тэдэнд халдварын голомт болсон мужид вирусийн дэгдэлтийг хязгаарлах, зогсоох чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр ийм хариуцлага оногдуулсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button