УЛС ТӨР

ИЗНН-ын даргын зөвлөхөөр Т.Ганболд томилогджээ

“Иргэний Зориг Ногоон Нам”-ын даргын зөвлөхөөр “Алтан Дорнод Монгол” ХХК-ын Eрөнхий захирал Тордайн Ганболд томилогджээ.

Энэ тухай тус намын дарга Ц.Ганхуяг өчигдөр орой /2020.02.11/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

“Иргэний Зориг Ногоон нам” нь анх гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон. Хоёр жилийн өмнө С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж байв. Улмаар ганц даргаар Ц.Ганхуяг үлдсэн байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button