НИЙГЭМ

Цахилгаан автобусыг ирэх сарын 2 хүртэл туршина

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг  нийслэлд зорчуулахаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын  инженер техникийн ажилчид туршиж байгаа юм. 

Тодруулбал, ирэх сарын 2-ны өдөр хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.

Уг автобус нь  дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдгээрээ онцлогтой юм.

Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулжээ. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа хийсэн бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батарей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн байна.

Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, батарей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 метр урттай 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь  хоёр давхар шилтэй вакуум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг  бүрэн хангасан аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button