НИЙГЭМХУУЛЬ

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний гэргий, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавих шийдвэр гаргажээ.

Тэд 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам/-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барих” төсөл танилцуулж, уг шугамаар хэд хэдэн га газрын зөвшөөрлийг авсан байна. Харин өдгөө тухайн газруудад амралт, сувиллын газар биш орон сууцны хороолол барьжээ.

Энэ хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын Нийслэлийн прокурорын газар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандсаныг хэлэлцэн ёсоор болгосон байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

За шалгаж байгаа хүмүүс нь хэдэн байр аваад гэм буруугүй гэдэг нь тогтоохдох байх даа.

уншигч
уншигч

Зориулалтын дагуу барьсан бол мөн ч олон ахмад баярлар байлаа.Гэхдээ мөнгөтэй хүн хаана ч дийлдэг дээ.манай Монголд

Bi bn
Bi bn

Shunal ihduul shulam bolnoo tsentseren mini

galaa
galaa

shunal abgai ni gsi woljee medrel h vvhen

Зочин
Зочин

Batbayar emegtei uuruusuu huch chada muutai huntei mash buduuleg haritsdag deerelhuu hun bna lee ene hunii ehner ch bas zovdog bhdaa. Ene hun bas heden tom bietei zaluuchuudiig bas daguulj yavdag ter hed ni ch gesen yos zui hun Chanar gej avah um game tag dagaj yavaa hunteigee mash adil zan chanartai humuus bsan

Back to top button