УЛС ТӨР

СЕХ: УИХ-ын сонгууль зохион байгуулах цаг, хугацааны хуваарь БАТЛАГДСАН

Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020.02.12/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль явуулах хугацааны талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ.

-СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ ЭВСЛҮҮД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС ӨМНӨ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ ИЛЭРХИЙЛНЭ-

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо цахим хуудастаа байршуулна. Нам эвслүүд дөрөвдүгээр сарын 25-аас өмнө сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. Сонгуулийн ерөнхий хороо тав хоногийн дотор бүргэх эсэхээ шийдвэрлэх юм.

-НЭР ДЭВШИГЧИД ТАВДУГААР САРЫН 10-16-НЫ ХООРОНД НЭР ДЭВШИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ-

Харин нэр дэвшигчид 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нэр дэвших эсэхээ шийдэж, 19-ний дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Нэр дэвших саналаа өгснөөс хойш мөн ТАВ хоногийн дотор СЕХ бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм байна. СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхийг зургадугаар сарын 2-нд олгох бөгөөд үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгааг эхлүүлж 22 хоногийн хугацаанд үргэлжлүүлэх юм байна. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар нийт 2700 гаруй хүн нэр дэвшсэн хэмээн мэдэгдлээ. Үүнээс 2016 оны УИХ-ын сонгуульд 498 хүн нэр дэвшсэн тоон мэдээлэл гарсан байна.

Мөн гуравдугаар сарын 1-ээс өмнө нэр дэвшигч, нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аж.

-ЭНЭ УДААД 2000 ГАРУЙ ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛЛУУЛНА-

Энэ жил сонгогчдын тоо нэмэгдэж, тойрог томссонтой холбоотойгоор сонгуулийн санал авч тоолох хэсгийн тоо нэмэгдэх тооцоо гарсан аж. Өнгөрсөн сонгуулиар 1980 орчим хэсэг байгуулж ажиллаж байсан бол энэ онд 2000 гаруй хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Сонгуулийн хэсгүүдийг гуравдугаар сарын 01-ээс өмнө байгуулах бөгөөд сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулах заалттай аж.

-СОНГУУЛЬД НИЙТ 22 МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ АЖИЛУУЛНА-

Сонгуулийн хороо аймаг нийслэлд ЕС, сум дүүрэгт ДОЛООН хүний бүрэлдэхүүнтэй байна. Сонгуульд нийт 22 мянга орчим төрийн албан хаагч ажиллах бөгөөд мэдээлэл технологийн баг, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн баг зэргийг нэмбэл 25-26 мянга орчим хүн ажиллах тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
НОВШ ГЭЖ
НОВШ ГЭЖ
2020-02-12 13:00

СОНГУУЛЬ ГЭЖ 76 СУУДЛЫН ТӨЛӨӨ 500 ГОРИЛОГЧ НАР ЖИНХЭНЭ КОРОНВИРУС ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ БОЛЖ АРД ТҮМНЭЭ САМРАХ ЮМ БАЙНА ДАА СЭРЭМЖҮҮЛЭГ ЭНЭ ТЭР ХУДАЛ ҮНЭН МЭДЭЭЛЭЛ ЯВААД БАЙХАД ЦЭГНЭЖ ТУНГААЖ БОДОЖ ҮЗЭЭД ШИЙДВЭРЭЭ ГАРГААСАЙ ДАА АЛТАН ДЭЭР СУУХ ГЭЭД БӨГС НЬ ЗАГТНАСАН ГАРУУД ОЛОН БАЙНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button