УЛС ТӨР

Л.Болд: Гурван жилийн өмнө Ж.Батзандан бид хоёр нэгнээ таньдаггүй байсан

Өнөөдөр ШИНЭ нам-ын дарга Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийгмийн сүлжээгээр Ж.Батзандан намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байгаа гэх утга бүхий аудио бичлэг цацагдаад байгаа билээ.

Энэ талаараа тэд үгүйсгэсэн тайлбар мэдээлэл өглөө.

ШИНЭ намын гишүүн Л.Болд хэлэхдээ, “МАНАН дагжин чичирч байна. Тиймээс ийм эвлүүлсэн бичлэгийг цацаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Эвлүүлэг гэдгийг хоёр зүйлээр баталъя. Бид гурван жилийн өмнө нэгнийгээ таньдаггүй байсан. Тиймээс энэ бид хоёрын яриа биш эвлүүлэг гэдэг. Гурван жилийн өмнөх утасны яриа. Тэр дотор хүмүүсийн нэрэн дээр тоглолт хийж байна. Түүнд ямар ч хотын дарга С.Амарсайхан байхгүй. Ж.Батзандангийн зөвлөх залууг Амарсайхан гэдэг тэгэхээр Газрын тосны газрын дарга асан Амарсайхан ч юм шиг, эсвэл хотын дарга ч юм шиг төөрөгдүүлэхээр байна. Тэр яриан дотор үнэн юм нэг байхгүй” гэсэн юм.  

ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ, “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай нэг ч удаа би ресторанд хоол идэж үзээгүй. Раднаасүрэн гэх даргатай уулзсан. Амарсайхан гэх даргыг Батзандан авч ирж уулзсан юм шиг яриад байна. Гурван жилийн өмнөөс МАНАН, маф бүлэглэл миний утсыг чагнадаг нь тогтоогдлоо. МАНАН-гийнхан миний эсрэг гүтгэлэг тарааж байна. Би тэр хүмүүсийг их гомдоосон. Оффшорын эсрэг хуулийг миний бие санаачлан батлуулсан. Оффшор бүсэд мөнгөө нуудаг хүмүүс өсөрхсөн. МАНАН-г гомдоож, Монголоо дандаа баярлуулах болно 2017 онд УИХ-ын даргын захирамжаар экспо үзэсгэлэнд оролцохоор явсан. Санжмятав, Л.Болд, Д.Мурат гэсэн гишүүд явсан. Мөн Өвөрмонгол, Монголын 3000 гаруй аж ахуйн нэгж явсан. Утасны бичлэг хийх замаар Ж.Батзанданг унагах санаархал бүтэхгүй” хэмээн ярилаа.

Мөн тухайн аудио бичлэгт нэр дурдагдсан Амарсайхан хэлэхдээ, “Миний нэр бичлэг гарсан учир мэдээлэл өгөх нь зүйтэй. Түүнд дурдсанаар намайг Газрын тосны газарт ажиллаж байсан гэж дурдсан байна лээ. Би эл газарт ажиллаж байгаагүй. Харин Ж.Батзандан гишүүний ажлын албан ажиллаж байгаа” хэмээн мэдэгдлээ.  

МАНАН бүлэглэлийн эсрэг шударга ёсны эвсэлд  БНН, Үнэн ба зөв нам, МҮАН, Монголын шинэчлэл нам зэрэг АРАВ гаруй нам нэгдэн орж байгаа аж. Тус эвсэл нь баялгийг эрх тэгш хүртээж, шударга ёсны хонгилыг нураах эвсэл гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 12:52

БОЛД ТЭГЭХЭЭР БАТЗАНДАНГ УИХ ХАМТ.СОНГОГДООД 1 ЖИЛ БОЛСНЫ ДАРАА ТАНИДАГ БОЛСОН БАЙЖ ТААРВАА .2016 ОНД НЭГ НАМААС НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙХДАА ХҮРТЭЛ ТАНИДАГГҮЙ ЯВСААР БАЙГААД ШИНЭ НАМ БАЙГУУЛААД ТАНИЛЦСАН БАЙЖ ТААРАХ Л ДЭЭ. ЗӨВХӨН ЭНЭ ЯРИАНААС Л БОЛД ГЭЖ ЯМАР ХУДАЛЧ ЯАЖ ХҮМҮҮСИЙГ ГҮТГЭН ДОРОМЖИЛДОГИЙГ МЭДЭЖ АВЧ БОЛНО. БАТЗАНДАН .2008 -7-1 ҮЙМЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АРДЧИЛСАН НАМААС БҮР ТОДРУУЛЖ ХЭЛБЭЛ Ц.ЭЛБЭГДОРЖООС ГУЙЖ АН -Д ОРЖ ХУУЛЬ ХҮЧНИЙХНЭЭС ЗУГТАЖ Ц.ЭЛБЭГДОРЖ ХАМГААЛТАНДАА АВСАН ТЭР ӨДӨРӨӨС ӨНӨӨГ ХҮРТЭЛ Л.БОЛД . БАТЗАНДАН ХОЁР НЭГ НАМД ЯВСАН ТЭГЭХЭЭР 3 ЖИЛИЙН ӨМНӨӨС БАТЗАНДАНГАА ТАНИДАГГҮЙ БАЙСАН БОЛД ЭРҮҮЛ ХҮН МӨН ҮҮ.

иргэн
иргэн
2020-02-12 13:06
Reply to  Зочин

За яах вэ одоо энэ хоёр чинь шударга үнэний дуу хоолой бас тэмцэгч хүмүүс шүү. ард түмэн ихээр дэмжиж байгаа шүү.

зочин
зочин
2020-02-12 14:12

Эвсэхийн ,төлөө ,эвсэж ,дараа ,нь ,бөөн ,онигоо ,болов оо. Нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонго. Эвсэж байгаа намуудын дарга нарыг харахад хэл амтай нэг л биш л байна даа. Уг нь 3 дахь хүчин түүн дотор ШИНЭ намыг сонгох байх. ХҮН нам шиг болов доо.Хагараад сүйд болчихдог. Бүгд би гэж дуугарна.

иргэн
иргэн
2020-02-12 14:17
Reply to  зочин

үнэн үнэн манайхан ч ханилгаагүй хүмүүс шүү

Холбоотой мэдээ

Back to top button