УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагчийг гурилаар ч орлуулчхаж болно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүран сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хил хаасантай холбогдуулан шахмал түлшний барьцалдуулагч авч чадахгүй нөхцөл байдал хүрээд байгаа гэх мэдээлэл гараад байгаа?

-Шахмал түлшийг барьцалдуулагчгүйгээр ч хийж болно. Хүндрэлтэй асуудал биш, юугаар ч орлуулчхаж болно. Гурилаар ч орлуулж болдог учраас нэг их хүндрэл үүсэхгүй. Барьцалдуулагч хийхгүй байсан ч болно. Нөөц хангалттай бий, илүүдэлтэй. Одоогоор арав хоногийн нөөцтэй байна. Өдөрт таван тонн орчим барьцалдуулагч ашигладаг.

-Барьцалдуулагчийн импорт зогсчихсон уу?

-Зогсоогүй орж ирж байгаа. Оросоос ч авч болно.

-Дулааны станциудыг Эрчим хүчний яамны дэргэд авснаар ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Хоёрдмол удирдлагатай байснаас болоод хариуцлага алдсан асуудал гарсан. Аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөхгүй байсан гэх мэтчилэн. Мэдээж эзэнгүй байсан юм эзэнтэй болсон. Гэхдээ үнэ нэмээгүй учраас алдагдалтай хэвээр байна. Өнгөрсөн онд 23 тэрбумын алдагдалтай байсан бол энэ жил 11 тэрбумын алдагдалтай гарсан.

-Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг Засгийн газар дээр байгуулагдсан. Ажил ямар шатандаа байна?

-Энэ хавар барилгын ажил эхлэх ёстой байсан. Харамсалтай нь эхлээгүй байна. Эхний хурлаа хийсэн. Дэд ажлын хэсгээ ажиллуулъя. Үүн дээр түшиглэн ярина.

-ТУЗ-ын гишүүдэд ямар шаардлага тавигдах вэ?

-ТУЗ-д тавих шаардлагыг өндөрсгөх асуудал ярьж байна. Наад зах нь хэлтэй байх. Мөн хууль эрх зүй, уул уурхайн мэргэжилтэй байх шалгуур тавина. Тодорхой шалгуур тавиад, сонгон шалгаруулалт зарлаад тэнцэхгүйг нь хасаад, тэнцэхийг нь Оюутолгойн ТУЗ-д ажиллуулах зарчмаар явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 13:42

энэ ямар юу ч мэддэггүй сайданцар вэ, шахм�##� түлшинд гол нь барьц�##�дуулагч, юун гурил тэнэг новш вэ огцруулаач энийг одоо

иргэн
иргэн
2020-02-12 13:50
Reply to  Зочин

гурил түлэгдхээрээ айхтар хиншүү гардгийг хүмүүс мэднээ гамбир,т�##�х зэрэг нь түлэгдхээрээ яадаг билээ. гишүүнээ... харин желатин байв�##� за мэдэхгүй ээ туршиж үзсэн биш.үнэ нь ч дийлдэхгүй за больё

Зочин
Зочин
2020-02-12 13:48

Гурилыг шатаахаар их муухай үнэр гарч хоолой ам.нүд хорсогодог Туршилт хийж үзээрэй дээ Уул нь сайжруулсан түлш маш их үр өгөөжтэй байгаа Түлшнийхээ үр дүнг буруу эргүүлчихвэл 2 т�##�цаад явж өгнө Манайхан ч хэцүү шүү дээ

гэр хооололд амьдрагч
гэр хооололд амьдрагч
2020-02-13 10:32

будаач будаач гэхээр сах�##�аа будна гэж үг байдаг. Даваасүрэн саад "гурил түлж дулаац, амьдар гэж байгаа юм байна" Ухаанд нь УХАНА ИШИГ унаад үхчихжээ.

Холбоотой мэдээ

Back to top button