УЛС ТӨР

Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн ЗАРЛИГ гарлаа

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ  болгох нь:

Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

1.2. Олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархахгүй байх, таслан зогсоох зорилгоор хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлан, мөрдүүлэх.

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-02-12 13:59

Энэ жил цагаан сарыг тэмдэглэхгүй байхыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ, зарлиг гаргах биш, Их Хурлын ээлжит бус чуулган яар�##�тай хур�##�дуулж нэг удаа хэрэгжих хууль гаргаж энэ асуудлыг шийдэх нь илүү зөв, үр дүнтэй байсан болов уу? Цагаан сарын баярыг хуулиар тогтоосон байдаг. Хуулийн за�##�тыг хэрэгжүүлэхийг нэг удаа ч гэсэн зарлигаар биш хуулиар л зогсоох боломжтой болов уу? ! Хууль зарлигаас давуу хүчинтэй л дээ.
Хэрэг болох магад л гэж бичлээ. Уучлаарай.

Zohiolch guai
Zohiolch guai
2020-02-12 15:08

yadargaatain bee, yaasan haashaain bolomj bololtsogoro shiideg l de

narangerel odbayr
narangerel odbayr
2020-02-13 10:51
Reply to  Zohiolch guai

Ax dvv aaw eejteigee l tsagaan sar temdg ly mongochuudaa olon niitiin zolgoltiig xorgilyo

А АХМАД
А АХМАД
2020-02-12 14:00

БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

А АХМАД
А АХМАД
2020-02-12 14:06

Ямар ч нөхцөлд УИХ ээлжит бусаа хур�##�дуулаад энэ зарлиг дэмжигдэнэ Одоо иргэд л дор бүрнээ ухамсартайгаар маскаа тогтмол зүүгээд хувь хүний ариун цэврээ сайн сахиарай даа

Зочин
Зочин
2020-02-12 14:13

Ард түмэн маш хариуцлагагүй байнаа ,Маскаа зүүхгүй дэндүү хэнэггүй танхай бна ,Ингэж болохгүй,Дээрээс явуулж буй арга хэмжээг ,Хүн бүр хариуцлагатай биёлүүлэх ёстой,Хүүхдээ дагуулаад хүртэл гадуур дэлгүүр хоршоогоор яваад байхын ,Үүнийг юу гэж хэлэх вэ

Зочин
Зочин
2020-02-12 17:18
Reply to  Зочин

Өөрсдөө

Z
Z
2020-02-12 16:03
Reply to  Зочин

Tsagaan sar hiih.g horilochihdog yum bna.harin hytad ulstai hilledeg hilee haaj haaj uvchni golomtoos hun acha teesh yu bdag yum bugdiig oruulah.g horiglomoor baina.

Монгол
Монгол
2020-02-12 15:16
Reply to  Зочин

Яг үнэн ёстой нээрээ хэнэггүй юм уу тэнэг юм уу гэмээр хүмүүс их байнаа юм ойлгохоо байчихсан ард түмэн юмаа я�##�тай билээ

зочин
зочин
2020-02-12 15:06

Корона вирусыг хөгшчүүл даахгүй нас барса хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байна. Золголт өндөр настай хүмүүстэй хийдэг. Цагаан сарын хөгшин аав ээждээ хийж өгдөг. Тэгэхлээр хөгшчүүлд хамгийн түрүүнд эрсдэл авчрах цагаан сарыг зарлиг гаргахыг хүлээлгүй өөрсдөө хийхгүй шийдэж болох л асууд�##�. Ээж аавыгаа л хамга�##�сан үйлдэл шүү дээ.

Зочин
Зочин
2020-02-12 15:12

ёос журмын дагуу цагаан сарийн баярыг хийхгүй байхийг уриайлж байна монглчуудаа

Зочин
Зочин
2020-02-12 15:40

Эрүүл аюулгүй орчинд байх нь нэн тэргүүний асууд�##� маш чух�##� шийдвэр байлаа. Одоо харин хүн бүр өөрийгөө болон бусдыг хүндэлж маск болон гар ариутгагч ашиглах нь чух�##� шүү.

Гийчин
Гийчин
2020-02-12 17:04

Хилээ хаагаад бүр юу ч битгий оруул л даа.........Бузрыг бүү оруул Буяныг бүү гарга.

зочин
зочин
2020-02-12 21:42

цагаан сараа тэмдэглэхгүй гэж хуцаж байхаар зүгээр л хилээ хахгаад өгөлдөө

Зочин
Зочин
2020-02-12 21:58

Тах�##� нүүрлээд байхад Засгийн газар юунаас айж хульчиганаж Ерөнхийлөгчийн араар ороод байдаг байна аа?! Ард түмэн цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаач гэж шаардсаар байж л шийдвэр гаргууллаа. Нөөц, боломж багатай улс орны ард түмэн бид өвчин тах�##� гарв�##� хэцүү гэдгээ ойлгоод байхад шийдвэрээ танилцуулахдаа хүртэл бөөрөнхийлөөд л байх юм. Айл хэсэхийг хориглосон гээд хэлээч. Айл хэсч болохгүй гэж үзэж байгаа гэх мэтээр усан үг араас нь з�##�гаад төрийн шийдвэрийг ус болгоод байх юм аа, тэр Ө.Энхтүвшин Шадар сайд...

Холбоотой мэдээ

Back to top button