УЛС ТӨР

О.Баасанхүү: Зээлийн хүүг түр зогсоох санал гаргаж байна

Өнөөдөр /2020.02.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Тус зарлигийг Засгийн газар хэлэлцэн дэмжсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Би бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 17:03

Солиотой �####� шүү. Энэ нээрээ

Иргэн
Иргэн
2020-02-13 15:13
Reply to  Зочин

Хэрэгтэй байна

Зочин
Зочин
2020-02-12 17:43
Reply to  Зочин

Тэгээд ажилгүй,хүү нь зогсолтгүй явхаар яахын ард түмэн

Зочин
Зочин
2020-02-12 17:35

Тэгвэл татвараа ч төлөхөө больё доо

зайл
зайл
2020-02-12 17:39

чоно борооноор гэгчээр өвчинөөр д�##�имдуулж сонгуулийн шоу хийхээ болиоч

Зочин
Зочин
2020-02-12 18:38
Reply to  зайл

Яг үнэн. христчин баасанхүү энэ мэдээллийг цахим сүлжээнээс санаа аван хулгайлж сонгуулийн шову хийж байна.

Үнэн
Үнэн
2020-02-12 18:39

Яг үнэн. христчин баасанхүү энэ мэдээллийг цахим сүлжээнээс санаа аван хулгайлж сонгуулийн шову хийж байна.

byamba
byamba
2020-02-12 18:42

er n bol tiim shvv ajilgvi bgaa hvvhdee harj bg hvmvvs ch olon bn shvvdeee

Иргэн
Иргэн
2020-02-12 19:12

ИХ -н гишүүн О . Баасанхүүгийн сан�##� зөв шүү . Юу нь буруу гэж ямар зээл тэгэлж өгөөч гэж байгаа биш зээл төлөлтийн хугацааг хойшлуулж өгөөч гэж байгаа шүү . Ер нь банкууд дэлхийд байхгүй хүүгээр ард түмнийг шулаж баяжсан шүү . Банкны хүүг бууруулахын төлөө тэмцье гэхээр хэн ч дуугарахгүй банкны хүүнд дарлуулж суух дуртай юм уу хаашаа юм бэ ? Зөв зүйлийн төлөө дэмжих хэрэгтэй .

Зочин
Зочин
2020-02-12 19:40

Үнэн шүү. Би үйлдвэрт ажилладаг жирийн л нэг иргэн ул�####�а татвар төлж мөн ц�##�ингийн зээлтэй сараас сард ц�##�ингаас ц�##�ингийн хооронд л явдаг хорь гаран настай хүн ээж аав дүүгийнхээ төлөө гарцаараа хөдөлмөрлөдөг. Хэрэв онцгой байд�##� зарлаж зах, үйлдвэр гээд олон нэгж байгуулагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох юм бол зээлийн эргэн төлөлтийг ч гэсэн түр хугацаагаар зогсоох нь зөв(ажиллахгүй орлоггүй болчихоор юугаараа зээлээ төлөх билээ дээ)

Нэр
Нэр
2020-02-13 00:18

Маш зөв. Онцгой байд�##� гээд ямар ч ашиг орлогогүй болж байна. Ажил �##�бан ёсоор ортол зээлийг зогсоох шийдвэр гаргах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-02-13 09:55

БААСАНХҮҮ МИНЬ.КОРОНАВИРУСЫН ХАЖУУГААР А.А.НЭГЖ БАНКНЫ САЛБАРЫГ ВИРУС-ТҮҮЛЖ ЯАХНАВ ДЭЭ. ЭДИЙН ЗАСАГТ.Л ХОРТОЙ БИЗ ДЭЭ. ИЙМ АСУУДАЛААР БАТЗАНДАН БОЛД ТА ГУРАВ УЛС ТӨР ХИЙГЭЭД УРАГШАА НЭГ АЛХАМ Ч ЯВАХГҮЙ.

зочин
зочин
2020-02-13 10:22

Өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлд банк болон банк бусууд ноёлдог бөгөөд тэдний ашиг орлого тэрбум тэрбум, их наядаар яригддаг. Яагаад Төрийн гурван өндөрлөг, Монгол банк, Засгийн газар, Улсын Онцгой комисс зээлийн хүүгийн асууд�##�, зээл зогсоох асууд�##�, үндсэн зээл төлөлт зогсоох асаууд�##� хөндөхгүй байна. Банкны хүү болон түрээсийн төлбөр өдрөөс өдөрт бодогдон өссөөр, бид орлогогүй хуйхаа маажсан хэвээр байхад БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!!

зочин
зочин
2020-02-13 11:17

Одоо бүүр ,даварчихсан ,зээлээ бүгдийг тэглэнэ гэж хэлж сонгуулийн шоу хийх юм байна. Хувийн асууд�##� руу ордогоо боль.

Холбоотой мэдээ

Back to top button