Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Өнөөдөр /2020.02.12/ Завхан аймгийн зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно. Иймд баруун чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүрт нь авч, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button