НИЙГЭМ

Д.Лхагвадорж: Нэг гараанаас хамтдаа шударгаар өрсөлдье

Өнөөдөр /2020.02.12/  “Бүх ард түмний их хуралдай” ТББ болон “Их хуралдай” бие даагчдын холбооноос 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эрх ашиг, хууль эрх зүйн талаар мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Цэрэндорж “Бид жилийн өмнө ҮАБЗ-д хандаж тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьсан. Тухайлбал, УИХ-ыг тараах, ШЕЗ, СЕХ, АТГ-ын даргыг солих талаар шаардлага хүргүүлсэн.Өнөөдөр жилийн дараа бид тодорхой үр дүнд хүрсэн байна” гэдгийг хэлсэн юм.

Тэд ард түмэнд бие даан нэр дэвшигчдийн дуу хоолой хүрч чадахгүй байна. Иймд “Их хуралдай” бие даан нэр дэвшигчдийн холбооноос тусгаар тогтнол, ҮАБ, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо төлөө сэтгэлтэй шударга, нэр цэвэр, аливаад үл автагч, хариуцлагатай иргэдийг нам эвсэл үл харгалзан төлөөлүүлэн сонгуульд өрсөлдүүлнэ гэдгийг онцолсон юм.

Иргэн Д.Лхагвадорж хэлэхдээ “МАН, АН, МАХН УИХ-д байгаа тохиолдолд 2020 оны сонгууль үнэн зөв явах баталгаа байхгүй. Хууль бусаар төрийн эрхийг гартаа оруулсан Үндсэн хууль, Намын тухай хуулийг зөрчсөн  МАН, тэдэнтэй үгсэн хуйвалдсан АН, МАХН-ыг яагаад татан буулгахгүй байна вэ? Хэрэв шударга ёс байдаг бол бүгд нэг гараанаас шударгаар өрсөлдье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button