НИЙГЭМ

Ц.Ганзориг: Хүнсний хомсдол үүсэхгүй тул иргэд нөөцлөх шаардлагагүй

ОБЕГ-ынхан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн өнөө үед авах арга хэмжээнүүдийнхээ талаар мэдээлсэн.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн цагаан сарыг тэмдэглэхийг уриалсан, үзэсгэлэн худалдаа цагаан сарыг сурталчилсан зар сурталчилгааг цацагдахгүй байхыг анхааруулж байна. Холбогдох удирдлагуудын гарын үсэгтэй албан тоотууд хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж эхэлсэн.

Мөн орон нутгийн замуудыг хаагаагүй, хүнсний захуудыг хаагаагүй тул иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. 

Хүнсний хомсдолд орохгүй. Ийм төрлийн ташаа мэдээлэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх сөрөг үр дагавартай тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Төр засаг цаг тухайд нь арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэв.

Мөн тэрбээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүний дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button