УЛС ТӨР

ЗГ: Автобус, онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хил хаах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан ЯГ ОДОО болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байгаа юм.

Тодруулбал, Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг маргаашаас зогсоох асуудлыг хэлэлцэж байна. Маргаашаас /2020.02.13/ БНХАУ руу явах онгоц болон вагоны хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Маргаашаас эхлэн Хятадаас ирэх, тийш явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна. Тэнд байгаа иргэдээ эх орондоо ирэх маш их хугацаа өглөө. Хятадад байгаа үлдсэн иргэдээ тусгай захиалгат нислэг гаргаж өөрсдийн зардлаар нь авна. Ирээд энд хотоос зайтай газар тусгаарлана” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-02-13 17:01

Үүнийг ,ард ,олон ,хүсч байна. Арай ,задгай байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button