НИЙГЭМУЛС ТӨР

ШӨХТГ-ыг “булшилсан” Б.Лхагва

ШӨХТГ гэх байгууллага бий. Дарга нь Б.Лхагва. Уул шугамандаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэж татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг, тус агентлаг. Гэвч унтаа байдалд шилжиж нам гүм нойрссоор дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

О.Магнайгийн үед “мандаж” явсан гэгддэг ШӨХТГ Б.Лхагвын үед “булшлагдлаа” гэх яриа хөшигний ард хөврөх болсоор удсан. Б.Лхагва нь О.Магнайгийн өмнө болоод дараа гээд хоёр дахиа тус газрын даргаар ажиллаж байгаа юм.

Мах, бензиний үнэ сүүлийн гурав дөрвөн жил тэнгэрт хадаж иргэдийг туйлдуулсан. Гэвч ШӨХТГ-ынхан таг дуугүй.

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Харин одоо хорио цээрийн энэ үед тус байгууллага үүргээ биелүүлж, үнийг бүрэн хянаж чадаж байна уу гэх сэдэв дахин босч ирлээ.

Нэрмээс болж иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн нь худалдан авалтыг эрс нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх явдалд хүргээд байгаа. Улмаар зохиомол хомсдол үүсгэх, бүтээгдэхүүний үнэ өсгөх эрсдэл бий болгож буй.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа бол үнийн нэмэгдэл хөөрөгдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гэх энэ газар хянах үүрэгтэй.

Тодруулбал, Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1-д “Зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулна”, 6.1.2-т “Бодит зардлыг нь харгалзан тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” бүрэн эрхтэй байхаар хуульчлагдсан.

Иймд энэ эгзэгтэй энэ цаг мөчид ард иргэдээ хямд, тогтвортой үнээр хангах чиглэл бүхий байгууллага таг дүлий суусаар байгаад олон нийтийн шүүмжлэл хүлээж байна. Саяхан “ёс юм чинь” гэсэн шиг хальт мэдээлэл хийх аядаад алга болцгоосон.

-ЖИЛД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ УЛСЫН ТӨСВӨӨС АВДАГ АГЕНТЛАГ-

Тус байгууллага нь улсын төсвөөс жилд 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт авдаг. Үүнээс гадна бас бус орлогууд бий. Харин ажилчдынхаа цалин урамшууллын зардалд 540 сая төгрөг зарцуулдаг.

2020 оны төсвийн төсөлд хоёр тэрбум төгрөг тусгасан нь шилэн дансны мэдээллээс тодорхой харагдаж байна.

-ШӨХТГ-ЫН ДАРГА ДАНСАНДАА 104 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ-

Шударга ёсыг сахиж хэрэглэгчийн төлөө ажилладаг газрын даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхуулахад, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва жилийн 41 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 31 сая төгрөгийн орлоготой. Дөрвөн орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоол, нэг авто гражтай. Эдгээрийн нийт үнэлгээ 357 сая төгрөгийн үнэлгээтэй гэжээ.

Мөн Toyota Landcruiser Asia, Honda Fit маркийн машинтай. Хоёр машины үнэлгээ 114 сая төгрөг. 24 сая төгрөгийн газартай, 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2017 онд 52 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 104 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна.

Тэрээр 2017 оноос “Эрсдэлийн шийдэл” ХХК хэмээн даатгалын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн 34 хувийг эзэмшиж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 08:59

Хогийн амьтад ямар ч чадваргүй байж дарга болох гээд зүтгэх юм. Төсвөөс баахан хулгай хийе л гэж боддорг байх даа. Энэ нь Лхагва харах царайны хулгайч. Гөлийчөөд.

Зочин
Зочин
2020-02-19 09:17

Энэ байгууллага одоо байгаа юм уу. Хааяа нэг ТВ-ээр худлаа бүлтэрч харагддаг байсан одоо бүр таг болж.

bv
bv
2020-02-19 09:48

ene maxsn pooluug adyu z##luulaach ajil xiix chadvargui etgeed

Иргэн
Иргэн
2020-02-19 10:22

Өрөөндөө битгий суу . Өмхийрнө. Гадуур дотуур явж ажил төрлөө хий. Ард иргэдтэй уулз.

Шударга баймаар байна
Шударга баймаар байна
2020-02-19 11:08

Энэ байгууллага арай л биш байна шатахуун тээврийн дизель түлш 2455 төгрөг болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нүдэн дээр өсөж байна эд юу хийдэг юм бэ хийсэн ажлаа долоо хоног бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тайлбарлаж баймаар юм ажил хийж ц�##�ин авч л байгаа байх нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдох зүйл �##�га болж тэгэхлээр булшлаж байгаа үнэн л болох нь хэлэх ч үг олдохгүй юм санд�##� манан нар ажлаа хийвэл таарна

Жолооч
Жолооч
2020-02-19 12:27

Хуурамч бензин нотлогдсон уу, нотлогдоогүй юу?

Shavi chin
Shavi chin
2020-02-19 13:14

Baganuurt kekanshinkei karatag ankh delgeruulj bsan hun shu de har bustei aimar unhur shu zalhah bhda 4buduun zaluug gantshan tsohiltoor l Bosch chadahgui bolgoj bsan

irgen
irgen
2020-02-19 13:38

Ene nehriin ued Monos.busad emiin sanguudiin une diildehee bailaa.butsaaj buulgah heregtei

irgen
irgen
2020-02-19 13:39

Ene nehriin ued Monos.busad emiin sanguudiin une diildehee bailaa.butsaaj buulgah heregtei⁹

Сэг
Сэг
2020-02-19 21:49

Ардын намын л нэг хог шүү дээ. 0 тэрбумын нэг нь Тийм учраас зүгээр суугаад ц�##�ин авах, түүгээр ч барахгүй �##�бан туша�##� өшөө дэвшинэ гээд л

Зочин
Зочин
2020-02-20 21:00

Хэзээнхй л чадваргүй олигтойхон ч ярьж чадахгүй нөхөр бсан хэвээрэй л байна даа

иргэн
иргэн
2020-02-21 21:49

ШӨХТГ ЧИНЬ АМЬД БАЙГААМ УУ. 2016 ОНД ЦОМТГОСОН ЮМ БАЙХ Л ГЭЖ БОДДОГИЙН Ш ДЭЭ.

Зочин
Зочин
2020-03-02 19:29

Бичиж байгаа нийтлэлийнхээ хуулийн за�##�тыг зөв бичнэ үү. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар за�##�т нь Монополь аж ахуй нэгжүүдэд хамаар�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button