НИЙГЭМ

2.6 тэрбумын өртөгтэй “Мангасын ам”-ны БОЛОВСРОНГУЙ хувилбар

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” цогцолбор сүндэрлэээд байна. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга н.Ганбямба саяхан өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байдаг.

Гэтэл сүүлийн хоёр өдөр тус өргөөтэй холбоотой сайн муу сэтгэгдлүүд цахим орчинд хөврөв. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт нүдээ оносон эсэх нь олон хүнд эргэлзээ төрүүлж буй. Зарим нь "манай Мангасын амны арай боловсронгуй хувилбар болжээ" хэмээн дажинтайхан шогложээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “АНДЛАЛЫН ӨРГӨӨГ” ХАРЛУУЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ-

Харин бүтээн байгуулж, сүндэрлүүлсэн цогцолборыг нь муу хэлсэн хүмүүст ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их л “ширүүн” хариулт өгч харагдана лээ. Өөрийн санаачилсан зүйлийг муулбал ҮАБ-ийн хэмжээний асуудал хэмээж “адрав”.

Тэрээр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төслийг зогсоох зориудаар сатааруулах зорилготой хүмүүс байдаг юм байна гэдгийг харлаа. Хэрэв ийм байдлаар гацаавал цаашид хэвлэлийн бага хурал хийж зарлана. Том хааны төслөө нэг гишүүн, нэг сайдын нэрд хамаатуулж авторлаад жижиг сэтгэж болохгүй шүү дээ. Түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихье гэхэд яагаад заавал болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол ҮАБ, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Энэ нэг гурван үсэгтэй компанийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон хэдэн хүмүүс аятайхан байгаарай. Монголд төр гэж бий. Компани төрийн дээр гарч байсан түүх байхгүй” хэмээсэн юм.

-2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ “АНДЛАЛЫН ӨРГӨӨ” -НИЙ ТОГ ЦАХИЛГААН ТАТАХ 600 САЯЫГ ЭНЭ ЖИЛ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-

2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм.

Уг цогцолборын санхүүгийн асуудал ихээхэн анхаарал татдаг. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсвөөс гаргаж чадсан.

Шавийг тавьж байхад, бүтээн байгуулалтад нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж яригдаж байгаад улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг амжилттай суулгасан.

Тэгвэл цогцолборыг сүндэрлүүлэх мөнгө хөрөнгө ямартай ч улсын төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гараад дуусч. Улсын комисс нь ч барилгыг саадгүйгээр хүлээн аваад байгаа аж. Улмаар сонгуулийн дараа буюу ирэх ЕСДҮГЭЭР сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Харин ирэх жил 600 сая төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа. Эл мөнгөөр цахилгаан татуулах асуудлаа шийдвэрлэх ажээ.

Тэгээд ерөнхийдөө анд барилцахыг хүссэн хүн бүр эл цогцолборт очиж баталгаажуулах нь.

-н.ТАЙВАНЖАРГАЛ: АНД БОЛОЛЦОХЫГ ХҮССЭН ХҮН БҮР ЭЛ ӨРГӨӨНД ИРЖ ЁС ЗАНШИЛ ҮЙЛДЭЖ БОЛНО-

Бид Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга н.Тайванжаргалтай холбогдож хэдэн асуултад хариулт авсан юм.

-Танай сумын нутагт “Андлалын өргөө” сүндэрлэжээ. Хэдий хэр хугацаанд баригдаж дуусав. Барилгын ажил бүрэн дууссан уу?

-Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө цогцолбор. Барилгын ажил дууссан. Өнгөрөгч хавар эхэлж байлаа. Ерөнхийдөө жил гаруй хугацаанд дуусчихав уу даа. Одоо үүдний довжоо, цахилгаан татах зэрэг жижиг сажиг засварууд л үлдээд байгаа.

-Түүхэн талаасаа анд нөхөр бололцох зориулалт бүхий бүтээн байгуулалт гэж ойлгож болох уу?

-Газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж юм. Ерөнхийдөө андын тангараг барилдах зан үйлүүд хийгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эрик
эрик
2 сар 20, 2020 09:45

сайн эрс л очиж тангараг өргөж анд барилдах ёстой юмуу сайн эрсийг м�##�ын хулгайчдаар л төсөөлөөд байна даа

Зочин
Зочин
2 сар 20, 2020 10:00

Мөнгөтэйл бна

Зочин
Зочин
2 сар 20, 2020 10:02

ийм тэнэг юмаар яАдаг байнааа эргүү МАН-ынхан мангарууд

Зочин
Зочин
2 сар 20, 2020 10:32

Ккк энэ улсад үнэхээр өөр хийх ажил даанч �##�га уу????

Зочин
Зочин
2 сар 20, 2020 10:40

Хошин шог цаашаа энэ м�##�ыг тоглуул

ИРГЭН
ИРГЭН
2 сар 20, 2020 10:43

ТАТВАР ТӨЛӨГЧ БИДНИЙ МӨНГИЙН ХЭН ИНГЭЖ ДУРААРАА ЗАРААД БАЙНА. ЭНЭ МӨНГӨӨРӨӨ ЯДАЖ НЭГ МАХНЫ ЦЕХ Ч БОЛСОН БАРИАЧ. БИД ИНГЭЖ МӨНГӨ ҮР ГЭЖ ТЭДНИ

ИРГЭН
ИРГЭН
2 сар 20, 2020 10:43

ИЙГ СОНГООГҮЙ ШҮҮ

зОЧИН
зОЧИН
2 сар 20, 2020 11:32

аял�##� жуулчл�##� хөгжих нөхцөл бүрдэнэ. Өвөр монголын цогцолборуудыг харахад тийм байна.

Зочин
Зочин
2 сар 20, 2020 11:38

Энэ бол эрх баригчдын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл. Хүрэлсүх, Оюунэрдэнэ 2 төсвийн мөнгийг ямар ч ашиггүй зүйлд зарцуулсан байна.

Зочин
Зочин
2 сар 20, 2020 12:29

Оюунэрдэнэ гэдэг �##�цгар бацаан битгий хуцаад бай.

Зочин
Зочин
2 сар 20, 2020 12:50

Juulchidig tatah saihan tsogtsolbortoi Bolton gej naizaa baigaa shuu zow baina hytadaas dutah esgui

Тангад
Тангад
2 сар 20, 2020 13:19

энэ хулгайч нараар зарсан мөнгийг төлүүлж улс төрөөс �######�уул

Өвөө
Өвөө
2 сар 20, 2020 13:33

Ямарч ур хииц �##�гаа...Тэгээд ямарч их өндөр өртөгтэй юм. Арай гоё загвар бхгүй ю. тендер зарласан юмуу? Манай з�##�уучууд авъяастай шүү. Мөсөн

Өвөө
Өвөө
2 сар 20, 2020 13:34

урлагаас долоон дор юм харагдаад бх юм. Ичиж үхмээр дамшигнууд. хайранч мөнгө...

ХААЛГА
ХААЛГА
2 сар 20, 2020 13:47

бАТНОРОВ СУМЫН УГТАЛТ ҮДЭЛТИЙН ХААЛГА ЮМУУ, ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ Л ХААЛГА БАЙНА ДАА

Zochin
Zochin
2 сар 20, 2020 14:22

Arai ch dee l gehees uur heleh ug alga daa.

иргэн
иргэн
2 сар 20, 2020 15:12

Энэ бол эрх баригчдын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл. Хүрэлсүх, Оюунэрдэнэ 2 төсвийн мөнгийг ямар ч ашиггүй зүйлд зарцуулсан байна.

Зочин
Зочин
2 сар 20, 2020 15:37

M#liin hulgaich nar hulgai hiihin umnu end andgai tangarag urgunu gej oilgov. Shiliin sain ers gesen bolohoor.

mongol huuhen
mongol huuhen
2 сар 20, 2020 16:08

arai l yum daa

Зочин
Зочин
2 сар 20, 2020 16:35

hudlaa amnaas tsaashgui. ene nohor hudlaa yumaa

Ганбаяр
Ганбаяр
2 сар 20, 2020 17:49

Энэнд хичнээн их итгэж байлаа. Төсвийн мөнгөөр жинхэнэ гараа угаагч бншдэ. Угт�##�т үдэлтийн ха�##�ганд 2.6 тэрбум ГУЦААД БАЙХЫН

ee chaavaasdaa
ee chaavaasdaa
2 сар 20, 2020 18:57

ee chaavaas#aa uneheer haramsaltai bn hairan mungu....

Хөдөөний хулгайч
Хөдөөний хулгайч
2 сар 20, 2020 20:58

Энэ хөдөөний м�##� Мангасын ам ямар бсаны нь мэдэхгүй Хотынхон сайн мэндээ! Хуучин загвараар хийчихгахэар яаажаан байгаа нь ! Бас Хулгайч байх

Зочин
Зочин
2 сар 20, 2020 22:47

Хөшөө улс

ббб
ббб
2 сар 23, 2020 22:35

Хамтран зүтгэгч журмын нөхдөө араас нь хутга шааж гарч ирж эрх мэдэлд хүрчихээд юун андл�##�ын ха�##�га вэ...ард түмнийг ингэж доромжилж болох у

ббб
ббб
2 сар 23, 2020 22:39

Телевизээр хэлсэн үгийн сонссон...өөрийн хүмүүсээ �##�бан туша�##�д нь тавьцан, хамга�##��##�таа хийцэн, мөнгө нь сагасан давилуун аймаар хүн болсон

Зочин
Зочин
2 сар 24, 2020 16:12

Энэ одоо нутагтаа оноо авах, д�##�имаар нь мөнгө хийх ажлаа үндэсний аюулгүй байд�##�, тусгаар тогтнолын асууд�##� болгодог юу вэ?

Zasss
Zasss
2 сар 25, 2020 14:07

Uuniig hiilee geed uls hugjih hereguu, ulsin tusuvuus zaaval hiih yu bn handivaar hiine biz

Холбоотой мэдээ

Back to top button