Нийгмийн

Д.Цогтбаатар: БНСУ руу зорчоод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлана

Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна. Хуралдаанаар БНСУ-тай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ. 

Д.Сарангэрэл: Япон улсаас оношлуур авч ажиллаж байгаа. Амьсгалын замын халдвараар өвчилсөн 60 тохиолдол бүртгэгдсэн. Оношлуураар оношлоход бүгд халдваргүй гэсэн оноштой гарсан.

Д.Цогтбаатар: Солонгосын төр засагтай байнга холбоотой ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 02 хүртэлх нислэг зогсоох шийдвэр гаргахдаа ч Солонгосын талтай харилцан тохиролцож байж шийдвэрлэсэн. Хамгийн гол нь бүс нутгийн улсууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Израйл, Шинэ Зеланд улсууд хилийн хязгаарлалтаа хийж эхэлсэн. АНУ, Австрали иргэддээ БНСУ руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Солонгос улс руу зорчоод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа. Бид ярилцаж байгаад мөн ийм арга хэмжээ авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button