УЛС ТӨР

Т.Энхсайхан: Надад баримтууд бий. Би цаашид ч дэлгэнэ, зүгээр л намайг хүлээж бай

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхантай ярилцлаа.

-ОДООГИЙН БАЙДЛААР НАД ДЭЭР ЗӨРЧЛИЙН ХОЁР, ИРГЭНИЙ ГУРАВ, ЭРҮҮГИЙН ХОЁР ГЭЭД НИЙТ ДОЛООН ХЭРЭГ ҮҮСГЭЧХЭЭД БАЙГАА-

-Юуны өмнө ярилцах урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танд арван жилийн хорих ял төлөвлөсөн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү. Үүнээс яриагаа эхэлье?

-Хууль зүйн салбарын шинэчлэлийн төлөө ноднингоос жагсаал цуглаан хийж, тэмцлээ эхлүүлсэн. Үүнээс бүх зүйл эхэлсэн. Одоогийн байдлаар над дээр зөрчлийн хоёр, иргэний гурав, эрүүгийн хоёр гээд нийт ДОЛООН хэрэг үүсгэчихсэн байна. Хэзээнээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бэ гэдгийг анх мэдэхгүй явсан. Дуудаагүй учир мэдээгүй. Гэтэл 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрийн үүрээр манай компанийн нягтлан бодогчийг гэрээс нь баривчилж байцаалт авсан байдаг юм. Энэ үеэс л над дээр хэрэг үүсгэж, далдуур хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байсан гэдгийг мэдсэн л дээ. Намайг олон сарын турш шалгасан. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, үндэслэлгүй учир яллагдагчаар татаж чадахгүй байсаар 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүчээр яллагдагчаар татсан байдаг юм.

-Яаж хүчээр татав?

-Эдгээр хүмүүст эрх мэдэл байгаа учир жирийн иргэнд ямар ч хамаагүй аргаар ял тулгаж чадаж байна. Тэд эрх мэдлээрээ далайлган хууль зөрчиж болдог. Найман сар гаруй хугацаанд цагдаад байцаагдлаа. Над дээр хэрэг үүсгэх үндэслэл олдохгүй болохоор Эрүүгийн цагдаагийн албаны захиргаанаас 12,5 сая төгрөг гаргуулж аваад хувийн аудитын компанид төлөн дүгнэлт гаргуулаад түүнийгээ үндэслэн яллагдагчаар татчихаж байгаа юм. Би хуулийн хүн атлаа ийм зүйлийг амьдралдаа сонсож байгаагүй юм байна. Судлаад үзэхэд хувийн аудитын компаниудын “компанийн тайланд дүгнэлт хийх” ханш 500 мянгаас хоёр сая төгрөг байна. Гэтэл 12.5 сая төгрөг авчихсан аудитын компани дүгнэлтээ яаж гаргах нь ойлгомжтой биз дээ. Тухайн дүгнэлтийг үзэхэд, аудитын компанийн үг хэллэгээр биш цагдаагийн байгууллагын зүгээс намайг яллаж байгаа юм шиг хачин инээдтэй зүйл биччихсэн байсан. Тэр дүгнэлт дээр үндэслэн хүчээр яллагдагчаар татчихаж байгаа юм. Энэ мэдээллийг ил дэлгэснээр над дээр магадгүй найм дахь хэрэг үүсэх байх.

-МӨРДӨН БАЙЦААЛТЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ГЭХ ХАЛХАВЧААР ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ БООМИЛДОГ ТОГТОЛЦОО МОНГОЛД БИЙ-

-Гэтэл та дэлгэчихлээ?

-Шударга бусын хонгил гэж байдаг юм байна. Өөрийнхөө биеэр, амьдралаараа амсаж, туулж явна. Ийшээ орсон л бол хичнээн мундаг өмгөөлөгч аваад ч нэмэргүй. Энэ тохиолдолд хавтаст хэрэгт өөрийнх нь эсрэг хууль бус ажиллагаа явуулаад байгааг олон нийтэд дэлгэх шаардлага үүсдэг юм байна. Юу болоод байгааг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Гэтэл өнөөдөр мөрдөн байцаалтын нууц задруулсан гэдгээр халхавчлан Монгол Улсын эрүүгийн хуулиар тэр эрхийг нь хаачихсан байна. Эл заалтаар үг хэлэх эрхийг нь дөнгөлж, боомилсон. Ингэж үг хэлэх эрхийг нь боомилоод араар нь баялгийг нь хулгайлж, дарлаад мөлжөөд сууж байна. Төрийн дээр олон ч жил зайдалж суусан олигархууд, мафийн бүлэглэлүүд, хөгшин улс төрчид байгаа. Монгол Улсын хуулийн байгууллага мафижжээ, Монгол Улсын хууль завхарчээ.

-Та жил гаруй хугацаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой баримт материал дэлгэж байгаа. Яагаад ийм тэмцэл эхлүүлэх болов оо?

-Бидний тэмцэл ингэж айхтар хурцадна, улс төржинө гэж бодоогүй. Эхэндээ маш соёлтой байдлаар эхлүүлж байлаа. Хөөн хэлэлцэх хугацааны хуулиас болж хичнээн авилгачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа гээч. Авилгачид 14.2 их наяд төгрөгийн хохирлын Монгол Улсын эдийн засагт учруулаад байгаа. Монголын хил гаалиар оруулж ирэхийг хориглосон, тоо хэмжээг нь заасан бараа бүтээгдэхүүнийг авилгаар оруулж ирж байсан гэгдээд байгаа МХЕГ-ын дарга нар хамгийн тод жишээ. Авилгаас үүдэж Монголын ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд ямар эрсдэл үүсэв. Хичнээн олон хүүхэд хорт хавдартай төрж байна, хичнээн бүсгүйчүүд жирэмслэх чадваргүй болж байна, манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Бод доо. Энэ бүгд хуулийн гажуудал, завхралтай шууд холбоотой. Ханцуйн дотроо наймаалцдаг, ширээн доогуураа авилга авдаг байдлаас болж Монголын иргэд хохироод байна.

Тиймээс бид гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаа яаралтай засаад өгөөчээ гэж ХЗДХ-ийн сайдад хандаж байлаа. Хууль, хуулзүйн салбар болж бүтэхгүй байгаа учраас л бид тэр хүнд шаардлага тавьсан. “Юу нь болохгүй байна. Уулзъя, ярилцъя. Санаа оноо юу байна” гээд хүлээж авах байх гэж анх горьдсон юм. Гэтэл тэгээгүй. Шаардлага тавьсан цагаас л миний араас цагдаа хөөгөөд эхэлчихсэн. Тэгж л энэ тэмцэл хурцадсан байдаг юм. Хууль бол тухайн улс орны амин судас. Сайн хуулийн дор сайхан амьдарна.

-БАРИВЧЛАГДАХГҮЙН ТУЛД САР ХАГАСЫН ХУГАЦААНД ОРОН ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИЖ БАЙЛАА-

-Би маш их хэлмэгдэж яваа хүн. Ял тулгагдчихаад явж байна. Юугаар дутсандаа өөрийнхөө төлөө ч юм шиг, бусдын төлөө ч юм шиг Монгол Улсын хууль гээд орилоод яваад байгаа юм бэ. Шударга хуультай байсан бол, хууль зүйн салбар нь цэвэр ажилладаг бол би бизнесээ хийгээд амаа хамхиад дуугүй явж баймаар байна шүү дээ. Тийм биз дээ. Одоо миний бизнесийг булаачихлаа.

-Баримтууд дэлгэж байх явцад шахалт дарамтууд ирж байв уу?

-Аймаар шүү. Одоо Б.Мөнхцэлмэг гээд залууд тохиолдож байгаа зүйлүүд зөвхөн эхлэл. Би бол хэдийн туулчихсан. Хүнд шат руу орж байна. Надад тохиолдсон бүхэн Б.Мөнхцэлмэгт тохиолдохыг үгүйсгэхгүй. Нэгэнт хонгилоор орсон бол хувь тавилан ижилхэн. Хонгилынхны арга барил адилхан. Гэрийн гадаа энгийн хувцастай хүмүүс хөлхөлдөөд л, нэг л эвгүй. Айлгах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Эхэндээ эвгүйтсэн. Сүүлдээ эвлэрсэн. Цагдаагийн хувцастай хүн гэр орноор бичиг цаас авч ирэх нь хэвийн үзэгдэл болж, “ирэхгүй бол тэгнэ ингэнэ” гэдэг болсон. Баривчлагдахгүйн тулд сар хагас гэрээсээ дайжиж байлаа. Намайг дэмждэг эгч нарынхаар хонож өнжиж явлаа. Гэтэл зөрүүлээд нөхрийг маань дарамталж эхэлсэн.

-Нөхрийг тань ажлаас нь хална гэж сүрдүүлж байсан удаатай. Ажлаа хийж байгаа юу. Хэр их дарамт хавчлага ирж байв?

-Ажил, албан тушаалаас нь аваад хаячихсан. Гэрээсээ дайжиж явж явж ирсэн хүн чинь үргэлжлүүлээд нөхрийнхөө царайг харж чадахгүйд хүрсэн. Надаас болж тэр хүн хэрчүүлсэн гэж бодохоор өөрийгөө ялламаар байдаг. 26 жилийн турш цагдаагийн эрүүгийн албанд зүтгэсэн хурандаа хүний ажил үрэн таран болсон. Бодохоор л яс хавталзаад нэг хэсэг сэтгэл санаа маш их үймэрсэн дээ. Үүний дараа миний бизнесийг булааж, дээрэмдэх ажиллагаа эрээ цээргүйгээр явагдаж эхэлсэн юм. Олон замын дайралт над руу хийсэн дээ. Миний хууль зүйн салбарын төлөөх тэмцлийг маань ашиг сонирхол болгоод харчихсан нөхөд байна.

Нөхөр маань ажилгүй, би бизнесээ булаалгачихсан ажилгүй. Саяхан би хагалгаанд ороод гарлаа. Хэт их стрессээс болж хоолой маань гарахгүй, булчин агшилт өгчихсөн байсан. Эхэндээ ханиад хүрээд хоолой өвдсөн юм болов уу гээд эмчилгээ хийлгээд тоохгүй явтал, стресстэй холбоотой байсан юм билээ. Энэ бүхэн Монголын амьдралын эмгэнэлийг л харуулж байна. Үнэнийг хэлж ярьсны төлөө, шударга нийгэмд амьдрахыг тэмүүлсний төлөө сэхээтэн залуу гэр бүлийг сүйрүүлж хаялаа. Үүний тод жишээ би.

-Гудамжаар тайван алхаж чадаж байна уу?

-Сүүлийн үед ганцаараа явахаа больсон. Дандаа тав зургуулаа явдаг болсон шүү. Ер нь осолтой.

-Гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Карентиний үед үр хүүхдүүдээ гадагш гаргахгүй л байна. Өөрийнхөө хэмжээнд л гэр бүлээ хамгаалах арга чарга ашигласан шүү. /инээв.сурв/ Манай гэрт таван алхам тутамд л хамгаалалтууд бий, бий.

-БИ ӨӨРИЙНХӨӨ ТООЦООЛСНООС ХОЁР ДАХИН ИЛҮҮ ЭРСДЭЛ ХҮЛЭЭЧИХЛЭЭ, БҮХ ЮМАА АЛДСАН. ГЭХДЭЭ МЯТРАХГҮЙ-

-Та ийм зүйл болно, эрсдэл үүрнэ гэж төсөөлж байсан байх, тийм үү?

-Би эрсдэлийг анх тооцсон. Айхтар байдаг юм гэнэ лээ гэж. Баатар генерал хүртэл хоригдоод гарч байсан. Би өөрийнхөө тооцоолсноос хоёр дахин илүү эрсдэл хүлээчихлээ. Бүх юм аа алдсан. Гэхдээ би мятрахгүй. Учир нь би залуу хүн. Залуу учраас бизнесээ босгоод авчихна. Асуудалгүй цэцэглэнэ. “Надад цэл залуу нас байна” гэж өөрийгөө хурцалдаг юм. Бас боловсрол, гэр бүл, сайхан хань ижил байна. Тиймээс би юунаас ч айхгүй. Золиос байдаг юм байна. Эрсдэж байж жаахан ч гэсэн салхи оруулдаг юм байна гэдгийг харлаа.

-Нөхөр тань таны үйл хэргийг хэр дэмждэг вэ, эсвэл дуугүй орхихыг зөвлөж байв уу?

-Бид багаасаа үерхээд гэр бүл болсон хоёр. Нөхөр маань мэдээж хань ижлээ хайрлаж, өрөвдөж байгаа. Учир зүггүй дэмжээд байдаггүй ч дотроо маш их өрөвддөг байх. Харин ээж маань шууд дэмждэг. Монголын Ардчилсан Холбооны анхны партизануудын нэг. Жагсаал цуглаанд маань ирчихсэн л зогсож байдаг юм. “Миний охин битгий бууж өгөөрэй, тэмцэл бол тэмцэл, Чи үнэний төлөө, зөв зүйлийн төлөө явж байгаа хүн” гэж хурцалдаг. Нэгэн үе үнэний төлөө дуугардаг, тэмцдэг хүн байхгүй болчихсон байлаа. Айдаг болчихсон байлаа. Одоо бол өөр болж.

Нүүрэн дээр минь “Миний охин зөв зүйлийн төлөө тэмцэж байна, ээж нь охиноороо бахархаж байгаа. Ард түмэн туйлдаж байгаа нь үнэн” гэж ярьдаг хэрнээ хагалгаанд ороод гараад ирэхэд цонх руу хараад уйлчихсан зогсож байсан. Хүний эх гэдэг ямагт үрийнхээ төлөө л санаа зовдог юм. Тэр үед би “Ганц өөрийгөө ч биш үр хүүхдүүдийнхээ, ээжийнхээ, нөхрийнхөө сэтгэл санааг үймүүлээд би ер нь юу хийчхэв дээ” гэж бодогдож байсан шүү. Гэхдээ би шийртэй аавын хүүгийн туулаагүй замыг туулж ард нь гарч чадаад байгаа юм байна гэдгээ ойлгосон. Одоо бол ухрах зам байхгүй, зогсож болохгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Одоо зогсвол би гэр бүлийнхнийгээ жинхэнэ аюулд унагана.

-Эмэгтэй хүн ийм улстөрийн тэмцэл хийгээд явах, зоригтой дуугарах нь амар биш. Урам зориг хаанаас авч байна. Таныг юу хурцалж байна вэ?

-Ээж маань хурцалдаг. Бас Монголын ард түмэн хурцалдаг. Хүмүүсийн эерэг болоод сөрөг сэтгэгдлийн аль аль нь намайг хурцалж байдаг. Эерэг сэтгэгдэл урам өгдөг бол, сөрөг сэтгэгдэл нь жад болж хурцалж орж ирдэг. Иргэний хөдөлгөөнүүд маань ч бидний үйл хэргийг дэмжиж, намайг хамгаалж байгаад баярлаж байна. Нээлттэй Хуульчдын Холбооны хуульчид маань ч хамгаалж байна. Үнэн сэтгэлээсээ хайрлаж дэмжиж байгаа хүмүүс олон. Тэдгээр хүмүүсийн итгэлийг зорилго болгоод явна.

-ХУУЛЬ ОЛИГАРХУУДАД БИШ ИРГЭДЭД АШИГТАЙ БАЙДАГ БАЙХ ЁСТОЙ-

-Таныг зохион байгуулалттай шоу, сонгуулийн бэлтгэл хийж байгаа гэж ярих хэсэг бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тэр сонгуулийн шоу гэдэг юм чинь одооноос л эхэлж байгаа юм биш үү. Гэтэл би гэдэг амьтан аль хоёр гурван жилийн өмнөөс л болохгүй бүтэхгүй хуулийг ярьж хэлж, засаж өгөхийг гуйж байна шүү дээ. Жил гарангийн өмнөөс л бослого тэмцэл гаргаж хурцадсан болохоос биш. Надаас хойш л гэхэд олон сайхан мэдлэг мэргэжилтэй залуучууд үгээ хэлж гарч ирж байна. Зөв шүү дээ. Тэдгээр залуусыг сайн дэмжих хэрэгтэй. Бидний дээр хорин хэдэн жил сууж, төр удирдсан нэртэй хулгай хийсэн хүмүүс одоо ханаж чаддаггүй юм уу. Монгол Улс орон чинь нүдний өмнө уруудан доройтсоор болохоо байлаа. Олон жил төр удирдаад хөгжүүлсэн үү биднийг. Оронд нь өөрсдөө хагартлаа баяжаад өр ширэндээ баригдсан ядуу Монгол Улсыг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь тодорхой болчихлоо. Ийм учраас эртхэн эдгээр нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй. Тэртэй тэргүй ард иргэдийн амьдралыг чиглүүлэх улс орны хүнд ачаа бидний үеийнхэний нуруун дээр ирэх нь гарцаагүй юм бол зөв сэтгэлтэй хүмүүсээ эртнээс дэмжиж, төр захиргааны ажлыг нь хийлгэн, зөв хүмүүсээр улс орноо удирдуулж, урьд өмнөх алдаагаа цаг алдалгүй засаж залруулах боломжийг нээх хэрэгтэй байна. Бид харин ч оройтож ухаараад байгаа шүү дээ. Тийм учраас цаг алдаж болохгүй. Мөн өөрсдийгөө эрсдүүлээд ч хамаагүй явж, тэмцэж байгаа эдгээр эрчүүдийг, залуучуудыг дэмжих хэрэгтэй. Тэд ядаж бусдыг хулгай хийлгэхгүй хараад, манаад, мөшгөөд байж чадна.

-Гишүүн болоод тэмцэх нь магадгүй гудамжинд тэмцэхээс хавь илүү үр дүнтэй байх. Та нэр дэвших үү?

-Шүдээ хүртэл зэвсэглэчихсэн хүмүүс одоо бүр сошиал орчныг зэвсэглэчихлээ. Гэтэл бид нүцгэн гараараа тэмцэж явна. Нүцгэн гараараа “энэ хуулийг иргэдэд хэрэгтэйгээр ингээд өөрчлөөд өг” гэхэд тоох эрх мэдэлтэн ер алга. Авилгачдад хэрэгтэй хууль. Харин эгэл бор иргэд таксинд явж, лангуун дээр сууж ингэж л өдөр хоногийг өнгөрөөн амьдарч байна шүү дээ. Төрөөс ямар ч дэмжлэг алга. Дэмжлэг байхгүй хэрнээ татвараар дарамталдаг. Яг л хүний гэрт, хүний хашаанд, хүний газар нутагт амьдарч байгаа юм шиг байна. Иргэдэд шударга хууль хэрэгтэй байна. Шударга нийгэмд л хүн сэтгэл хангалуун амьдарч чаддаг. Шударга хуультай газар л шударга нийгэм цогцолдог. Хууль нь шударга, зөв учраас төр нь олигархуудад биш, иргэддээ үйлчилж эхэлдэг. Хууль нь ямар байна, тийм л төр байдаг. Төрийн эрх мэдлийг хуулиар л зохицуулна. Жишээлбэл парламент буюу УИХ нь хууль тогтоох байгууллага. Түүнээс биш төсөв батлаад, Засгийн Газрын сайд нарыг томилоод сууж байдаг байгууллага биш. Төсөв санхүү рүү ороод ирэхээрээ л болохоо байчихаж байгаа юм. Энэ тогтолцоог өөрчлөх цаг болсон. Шулуухан хэлэхэд тархи нь зөнөчихөөгүй, хулгай хийж сураагүй, идэр насны залуу улстөрчид монголын төрд хэрэгтэй байна.

-Тэмцлээ эхлүүлснээс хойш Ц.Нямдорж сайдтай нүүр тулан уулзаж байв уу. Танд ямар нэгэн зүйл хэлсэн удаа бий юу?

-Ерөөсөө уулзаж байгаагүй ээ. Одоо бол бүр намайг уриад, залаад, уучлал гуйсан ч би уулзахыг хүсэхгүй.

-НАДАД БАРИМТУУД БИЙ. ЦААШИД Ч ДЭЛГЭНЭ, ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭЖ БАЙ-

-Баримт олж авахад саад бэрхшээл тулгардаг уу. Магадгүй одоо баримтаа үргэлжлүүлэн дэлгэх төлөвлөгөө бий юу?

-Бидний дээр олон жил сандайлаад суучихсан нөхдүүдэд маш их “но” бий. Бүхэл бүтэн мафийн бүлэглэл бий болчихсон байна. Нуусан гэмт хэргүүд олон. Хүмүүс мэддэг ч дэлгэж гаргаж ирэхээсээ айдаг. Надад баримтууд бий. Би цаашид ч дэлгэнэ. Зүгээр л намайг хүлээж бай. Намайг зогсчихлоо гэж бодоод байх шиг байна. Үгүй. Хүн л юм хойно өвдөнө, цагдаад шалгуулна гээд цаг хугацаа алдаж байна. Өнгөрөгч хоногуудыг ингэж л өнгөрөөлөө.

-Эмэгтэй хүн дуу хоолойгоо илэрхийлэхэд нийгэм ямраар хүлээж авч байв?

-Яг үнэнийг хэлэхэд намайг анх хуулийн байгууллагад үүрэлсэн мафийнхан басчихсан. Дутуу үнэлсэн байх. Энэ хүүхэн ингэтлээ ширүүн тэмцэл явуулна гэдгийг тооцоолоогүй байхгүй юу, нөхдүүд. Монгол эмэгтэй хүн хэр шийртэй вэ гэдгийн ганцхан жишээ нь гэхэд л, би. Над шиг эмэгтэйчүүд Монголд түм бумаараа бий. Цагдаагийн алба хаагч хүний эхнэр, цагдаагийн бэр. Хар багаасаа нөхрийнхөө дэргэд хатуу хүтүүг тууллаа. Нөхрийгөө онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхэд ажилладаг байхад нь нас барсан хүний цогцсыг чирэлцээд, зөөлцөөд явдаг л байсан юм. Над шиг ийм амьдрал туулсан олон зуун цагдаагийн бэрүүд байгаа шүү.

-Өнөөдөр монгол улсад шударга ёс гэдэг зүйл ямар түвшинд байна вэ таныхаар?

-Надад тохиолдсон зүйлээс Монгол Улсад шударга ёс хэр түвшинд байгаа вэ гэдгийг шууд харж болохоор байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд завхарсан хуультай, мафижсан төртэй улс орон болсон байна. Уг нь бид цөөхүүлээ. Гуравхан саяулаа эх орондоо эзэн шиг эзэн байж, бид хэдэн биенийгээ хамгаалж өмгөөлж амьдрахгүй бол өөр хэн биднийг гэхэв дээ. Гадныхан биднийг хөгжүүлнэ гэдэг бол худлаа. Хэн гадаад харилцаан дээрээ өрсөж зөв тоглолт хийж чадна, тэр л хожиж дэвшдэг жамтай. Гэтэл гадныхан төрийн түшээдээр маань дамжаад Монгол Улсын Их Хуралд маань орж ирээд суучихсан далдын хар гар биднийг удирдаад байна шүү дээ.

-УРЛАГИЙН ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ УРЛАГИЙН ХҮН …

-Таны бага нас хаана хэрхэн өнгөрч байв. Мөн хаана ямар боловсрол эзэмшсэн хүн бэ. Тэмцэгч гэдгээс тань өөрөөр хувийн амьдралыг тань мэдэх хүн ховор байх аа гэж бодож байна?

-Аав маань Монгол Улсын Гавьяат Жүжигчин хөгжмийн зохиолч Гончигийн Тэрбиш гэж хүн л дээ. Цэргийн Ансамблийн Ассордионы Тэрбиш гэхээр хүмүүс анддаггүй юм. Аав маань Социализмын үед 29-хөн настайдаа буюу их залуудаа гавъяат цол хүртэж байсан. Хийж бүтээснээрээ олонд танигдсан хүн учраас тэр юм уу, нэг их олны өмнө гарч ирээд юм яриад байдаггүй хүн л дээ. Аавын маань зохиосон мэргэжлийн симфони оркестрт зориулсан бүтээлүүд, аяз, сонатууд, ардын дууны найруулга, зохиомжууд гээд тоолж баршгүй олон сайхан зохиолууд мэргэжлийн хөгжимчдөд мэргэжлийн түвшинд ур чадвараа сориход нь одоо ч хэрэглэгдээд, тоглогдоод явж байдаг мундаг бүтээлүүд бий.

Мөн “Эрээн нуур”, “Сайн байна уу ээжээ”, “Гал Шарын унага”, “Тольтой мөнгөн эмээл”, “Тамсагийн цэнхэн хязгаар” гэх мэтчилэн энд тоочоод байвал бас барагдахааргүй олон сайхан дуунууд нь одоог хүртэл ард түмний дунд дуулагдаад л явж байгаа. Миний бага нас урлагийн гэр бүлийнхний дунд өслөө. Ах маань бас зураач. ШУТИС-ийн багш. Бас нэг эрдэм номын мөр хөөсөн, уран бүтээл ярьсан хүн бий.

-Та чинь урлагийн гэр бүлээс гаралтай урлагаар хүмүүжсэн хүн байх нь ээ?

-Тийм ээ. Би ч өөрөө урлагийн хүн гэх үү дээ. Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Тэр үед Монголын нийгэм, эдийн засгийн байдал ороо бусгаа байсан цаг үе учраас сургуулиа төгсөөд нийгмийн захиалгаар Япон Улсын Мейжигийн Их Сургуульд элсэн суралцаж санхүү-эдийн засгийн анги төгссөн юм. Мэйжигийн Их Сургууль маань 1864 онд Мэйжигийн Шинэчлэлийн үед Япон Улсын эзэн хааны зарлигаар байгуулагдсан Япон Улсын анхны их сургууль юм л даа. Азид байтугай Дэлхийд гайхуулдаг их сургуулийг нь төгссөндөө би өөрийгөө их азтай, одтой хүн гэж бодож явдаг. Одоогоор би Мэйжи-гийн Их Сургуулийн анхны бөгөөд сүүлчийн монгол төгсөгч хэвээрээ л байгаа. Манай сургууль биднийг дэлхийн хүн болгож бэлдэж байна гэж байнга ярьдаг, хэлдэг, лоозогнодог байв. Аргагүй шүү дээ. Төгсөгчид нь Япон Улсад нийгэм, эдийн засгийн, шинжлэх ухааны бүхий л салбарт манлайлаад бут цохиод байгаа юм чинь дээ. Бүр ой толгойд ортол хичээл хийлгэнэ, шахна, бэлдэнэ, дасгалжуулна. Та нар дэлхийн хүн л гээд байна. Гэтэл нөгөө муу Монгол нь төгсөнгүүтээ шууд ядуу Монгол орон руугаа зөрүүдлээд, зүтгэсээр байгаад яваад өгдөг байна шүү дээ /Инээв.сурв/. Гэтэл намайг Монгол Улсад ийм л завхарсан хуультай, шударга бус нийгэм хүлээж байсан юм. Нэгэнт ирчихсэн юм чинь ямар болохгүй байна гээд буцаад явалтай биш дээ. Өөрчилж, зөв гольдролд нь оруулж болно шүү дээ. За энэ сэдвээ түр азнаад түрүүчийнхээсээ үргэлжлүүлж ярихад би Японд төгсөж ирээд ажиллахынхаа хажуугаар МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд үргэлжлүүлэн суралцсан юм. Тэндээ бакалавр, магистрыг дүүргээд одоо ч докторант гээд явж л байна. Хүн ер нь ажиллаж хөдөлмөрлөхийнхөө хажуугаар давхар суралцаад, бас үр хүүхдүүдээ төрүүлж өсгөж хүмүүжүүлээд, эрдмийн ажлаа хийгээд бүхнийг амжуулаад явж болдог юм шүү дээ.

-Та амьдралдаа ямар үзэл баримталдаг вэ?

-Эмээ маань намайг жаахан байхад “Хүн олонтойгоо явахад алздаггүй юм шүү. Бид бүгд мөнх бус учраас нэг л амьдрах амьдралдаа хоёрын хооронд зүйлээс айж эмээлгүй, зорилготой, зоригтой, туйлбартай явах нь чухал. Шулуун шударга зөв явахад хохирол ихээр амсах боловч эцэстээ амьдрал чинь утга учиртай болдог юм шүү. “Амьдралын утга учир” гэдэг бол хүний хамгийн эрхэм нандин зүйл бөгөөд амьдралаас олж авах хамгийн том аз жаргал чинь юм шүү” гэж захидаг байсан юм. Тиймээс би ийм л үзэл санааг шүтэж, ингэж амьдрахыг л хичээж явдаг юм.

-Ярилцлага маань үүгээр өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа.

-Танай хамт олонд мөн баярлалаа. Эцэст нь Монгол ах дүү нартаа хандаж хэлэхэд өнөөдөр Дэлхий дахиныг донсолгосон шинэ коронавирусийн халдвар гадны улс орнуудад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан карентиний үеэр онцын шаардлагагүй бол үр хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг уриалж байна. Маск олдохгүй бол оёод ч болсон гадуур гарахдаа байнга зүүж, гараа байнга сайтар угааж, ариутгаж, ДЭМБ-ийн заавар зөвлөгөөг ягштал сайн биелүүлээрэй. Монголчууд бид дор бүрнээ хичээж чадвал дэлхий дахинд нүүрлээд байгаа халдварт цар тахлыг ямар ч эрсдэлгүй, эсэн мэнд даван туулж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
122 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-27 08:48

дулаан цаг ирнээ

Зочин
Зочин
2020-02-27 09:03

Ц. Нямдоржид асууд�##� байна. ЭНХТӨРийг ЦЕГ ын даргаар ажлаж байхад муулаад л байсан. ГЭТЭЛ эхнэрийн т�##�ын хүнийг ЦЕГ ын дарга болгожээ

Зочин
Зочин
2020-02-27 09:26

нилээд хэдэн нөхдүүдийг дүүжилж байж жаахан гайгүй болно

Зочин
Зочин
2020-02-27 09:49

худлаа шоучин авгай. чи их хур�##�д сууж амжихгүй ээ

zochin
zochin
2020-02-27 23:29
Reply to  Зочин

arai l amjihgui ee.

Зочин
Зочин
2020-02-27 10:50
Reply to  Зочин

атаархаж үхлээ л дээ чи аягүй бол 4-р анги л төгссөн байх даа ккк

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-02-27 10:31
Reply to  Зочин

Миний танил гавъяат жүжигчин Тэрбишийн охин юм байна. Тэрбиш гэж хүүхэд шиг гэнэн цагаахан сэтгэлтэй сайхан уран бүтээлч бий. Амжилт ерөөе.

Рррр
Рррр
2020-02-27 10:13

Чи бас вирус дарах арга олчихоод нуугаад байгаа юм биш бээз

Зочин
Зочин
2020-02-27 10:33

ТЭНЭГ АВГАЙ АН- аас нэр дэвшиж УИХ -ын гишүүн болох гэж ингэж улайр ч байдаг. Нөхрөөрөө түрий барьж гадаадын болон дотоодын бизнэс эрхлэгчи

Бодит
Бодит
2020-02-27 21:49
Reply to  Зочин

Сонгууль дөхөхөөр иймэрхүү нөхдүүд олон болдог

zochin
zochin
2020-02-27 15:38
Reply to  Зочин

shudraga hunig ad uzdeg tenegyyd uchip bgaa shuu No=toi

Зочин
Зочин
2020-02-27 10:51
Reply to  Зочин

өндөр боловсролтой шударга эмэгтэй байнаа

иргэн
иргэн
2020-02-27 11:27

Үнэн ш дээ Монголд шудрага ёс гэж байхгүй. Бүр гадны новшнуудтой нийлээд хэлмэгдүүлэлт хийж байна. Цаг нь болохоор новшнууд өөрсдөө амсан да

Зочин
Зочин
2020-02-28 23:45
Reply to  иргэн

Нямдорж мэргэжлийн тагнуулч,урвагч-терийг,тvмэн ардын эсрэг турхирч,тvшээдийг тvнжин хагар�##�дуулж,хэрэгжиддэггvй хуультай ХЗЯ-сайдаар 30 жил

зочин
зочин
2020-02-27 11:36

дайны хажуугаар дажин гэж энэ авгайтай буу х�##�аад сууж байдаг өрөвдчихлөө

Зочин
Зочин
2020-02-27 11:39

Amidral bol temtsel Demjnee

зочин
зочин
2020-02-27 12:30

Нямдоржийг ЦЕГ дарга Баатаржавтайн хөөж явуулах болжээ

Зочин
Зочин
2020-05-05 15:20
Reply to  зочин

Яаг үнэн.Нямдорж улс төрөөс �######�аачээ .

Зочин
Зочин
2020-02-28 20:38
Reply to  зочин

Манай цагдаа хуулийхан одоо нийгэмд бол бгаа зуйлийг эруул ухаанаар бодож ялгаж с�##�гах ухаангуй голдуу улсууд хэзээ ч ард түмнийхээ т�##�д зог

Зочин
Зочин
2020-02-28 20:40
Reply to  Зочин

Зогсож чадахгуй даргын Хуу л бус туша�##� биёлуулдэг олигорих системийн хамга�##�агч нар 92 онд оросын цагдаа нар иргэдийнхээ эсрэг зэвсэг

Зочин
Зочин
2020-02-28 20:42
Reply to  Зочин

Ашиглахыг тушаасан туша�##�ыг биёлуулхээс татг�##�заж ард түмний т�##�д зогсож нийгэмээ оорчилход гол тушиг болсон бахарх�##�тай манайд суу долоос

үзэн ядагч
үзэн ядагч
2020-02-27 12:33

хогын муу нямдорж новшийг үтэр түргэн �######�уулах ёстой үхэж д�##�д ороосой

Зочин
Зочин
2020-02-27 12:40

Шудрага сайхан эмэгтэй Ард түмэн дэмжинээ

Зочин
Зочин
2020-02-27 13:43

Үнэхээр шударга зоригтой бүсгүй юм даа. Гэтэл эрчүүд бид пялдагадаж д�##�даганаж архи ууж авах идэхийн дон шүглэж байна

Зочин
Зочин
2020-02-27 14:15

Т.Энхсайхан зөв зүйлийн төлөө эрсдэл гарган хулгайч луйварчин улс төрчидтэй тэмцэж байгаа дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин
2020-02-27 14:44

УИХ д сонговол хэрэгтэй хүн шиг байна даа

Зочин
Зочин
2020-02-28 23:52
Reply to  Зочин

Нямдорж-цаазын ялгvйд аархаж,цааш харуулчих телевлегеегее боловсруулж байхвий дээ.Ажлын байранд �##�агдсан 3- ийн тухайд мэдэгдэл хийгээгvй

Зочин
Зочин
2020-02-27 15:03

Амжилт хүсье энэ эмэгтэйд

Уншигч
Уншигч
2020-02-27 15:09

Мундаг эмэгтэй юм аа. Дэмжиж байна.

zochin
zochin
2020-02-27 23:28
Reply to  Уншигч

Goridoh ch hereggui biz dee.

сарантуяа
сарантуяа
2020-02-27 16:21

дэмжиж байна

зочин
зочин
2020-02-27 16:23

Ах хур�##�д ,дэвших ,санаатай юм байна гэж ойлгогдлоо. Шудрага байсан юм бол Эрдэнэтийн 49,бусад хэргүүд дээр дуугараагүй хүн

Монгол
Монгол
2020-02-28 07:54
Reply to  зочин

Чи ёстой эргүү дагз уу юм болгон дээр дуугарч байхуу

Зочин
Зочин
2020-02-27 16:27

Наанаа шударга царайлж ,цаагуураа хор хутгаж,авилгыг жинхэнэ ёсоор нь хөгжүүлж ирсэн хүмүүс чинь Нямдоржтонгууд шүү,�##�хам тутамдаа хийсэн хо

Зочин
Зочин
2020-02-29 00:08
Reply to  Зочин

Нямдорж з�##�ьтай,урвагч- ХЯТАДЫН дээр зэргийн,мэргэжлийн тагнуулч цаад т�##�даа ендер vнэлэгдэхээр 30 жил таср�##�тгvй,xичээл зvтгэлтэй ажиллаж б

зассс
зассс
2020-02-27 16:37

Эрдэнээгийн суганы үс. Нямдоржоосоо ялгарах юм байхгүй. Шоудахаа больж үз

бас нэг
бас нэг
2020-02-27 16:43

Бас нэг хар прчин гарч иржээ хөөрхий байгаан бол гаргаад ирэлдээ

Зочин
Зочин
2020-02-27 16:50

Ээ хар�##�мар аа. Энэ хүүхний зорилго нь шодоргос биш их хур�##�ын гишүүн болох явд�##� юм биш үү. Ярианы өнгө нь нэг тийм болоод явчихлаа.

Зочин
Зочин
2020-03-01 15:15
Reply to  Зочин

УИХ орж байж л луйварчдыг төрийг зайдлах орон зайг хумина шүү дээ

Зочин
Зочин
2020-02-28 23:56
Reply to  Зочин

Д�##�дыг харагч хар�##�ган хvн та больж vз! Цаагуураа л д�##�дуур Нямкадаа долигоно.Бас 1 бяцхан урвагч уу? аан ККК

iegen
iegen
2020-02-27 23:26
Reply to  Зочин

Gol zorilgo gishuun boloh ue ungersun arga bolson doo.

Zochin
Zochin
2020-02-27 18:11
Reply to  Зочин

UIHin gishvvn bolj bj l Nyamdorjig haa bga gazraas ni awchirch dvvjlene tvvnees gudamjnaas yundch hvrehgvi shvv demjeed demjeed yawchihya.

Зочин
Зочин
2020-02-28 23:59
Reply to  Zochin

Тулт�##� нь дэмжицгээе,энэ эхлvvлчихсэн зам дээр бvгд гарч,гар гараасаа барин дуугаа нэгтгье!

Зочин
Зочин
2020-02-27 17:01

Нямдорж саяхан Оюу толгойг/Рио тинтог өмөөрч багаа хуулсан да. Тэдэнтэй гарцаагүй холбоотой хүн байна лээ. Баялгаа ингэж л хуйв�##�дааны золио

Zochin
Zochin
2020-02-27 17:17

Амжилт хүсье.Их эрсдэлтэй, чантарч болохгүй, үр дүн гарч л таарна.

Zochin
Zochin
2020-02-27 17:37

Amidraliin utga uchir - ene bol tom az jargal ! Hervee tuuniigee tanij uhaarch mederch chadsan bol !!! Mundag uhaantai emee yum !

Зочин
Зочин
2020-02-29 00:16
Reply to  Zochin

Xapaa чинь муудсан байна еер шигээ зенег гэж андуураад байна даа ККК.Шудрага,дайчин,царайлаг з�##�уухан бvcгvй байна лээ.Хол бай!хегшин минь.

Зочин
Зочин
2020-02-27 18:02

АРХИЧИН , АВИЛГАЧИН , ӨГЗӨГЧИН , НАРЫН ДЭРГЭД Л ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ БАИНА .. ТЭСВЭР ХАТУУЖИЛТАИ УХААЛАГ БАИГААРАИ !!!

Зочин
Зочин
2020-02-27 18:05

Мундаг зоригтой эмэгтэй байна , элбэг нохой энэ хүүхнээс ичээсэй

zochin
zochin
2020-02-27 23:29
Reply to  Зочин

Galzuu huuhen

Tcag uye olooj ydaj
Tcag uye olooj ydaj
2020-02-27 19:04

Za dainii hajuud dajin gej bitgii ene wirussiin hajuugaar olon yriad bai hun uimleed ta nariin shoudah hugatcaa ih garna tur tes ydaj

Зочин
Зочин
2020-02-29 00:24

Чи шоу хар�##�гvй чимээгvйхэн вирусаа бодоод оромжиныхоо буланд тайван оршиж байв�##� болоо шvv дээ.Олныг дарамтлаад чи ямар Нямдорж биш Ккк ККк

Зочин
Зочин
2020-02-27 19:30

Хажуугаар нь энэ шизотой авгай

Зочин
Зочин
2020-02-27 19:59

чи их хур�##�д суув�##� үнэхээр шудрага бж чадхуууу хариул

Зочин
Зочин
2020-02-29 00:28
Reply to  Зочин

Чи АРАЙ �##�тан загас биш бэйз!ХYCЭЛ биелvvлээд л ккк Ккк.Ард тvмэн сонголтоо зев хийнэ гэж найдаж байна.Та л тайван бай!

Hun
Hun
2020-02-27 20:13

Ene huuhen yostoi hudlaa S D A

Зочин
Зочин
2020-02-27 20:45

Энэ эмэгтэй шударга үнэний төлөө юм бол нямдорж,энхбол м,с.эрдэнэ батүүл эрдэнэбат сайханбилэг цагаан гэх мэт маш олон авилгачдыг бүгдийг ха

Зочин
Зочин
2020-02-29 00:34
Reply to  Зочин

БАТ-YYЛ эвсэл байгуулаад амьсгаа дээгvvp байгаа тухай мэдээг уншаарай! Тэд vvpээ эвдvvлэхээс емне идвэхжин,булихайгаа нуух гарцаа хайж байга

Зочин
Зочин
2020-02-27 20:48

Хамруулж ярих ёстой гэтэл үнэмшилгүй шударга ёсны төлөө биш зөвхөн гишүүн болохын төлөө сэрүүн зүүдэлж явна

Зочин
Зочин
2020-02-29 00:40
Reply to  Зочин

Чи зvvдлээд байна уу?Сэрэх нь дээр!Чамд та�##�агдах �##�багvй!Гишvvн болох хvний сэтгэл зvйг мэдэрдэг сайхан увдисаа хэрэгтэй зvйлд зар!

Зочин
Зочин
2020-02-27 23:00

ДАРГАВАР АМТАТН ЧИ БИШ

Зочин
Зочин
2020-02-27 23:12

amilt

Сайн
Сайн
2020-02-27 23:19

Дараагийн ерөнхийлөгч ерөнхий сайд сайдуудыг ийм шударга эмэгтэй хүн сонгох хэрэгтэй юм байна.

Топор
Топор
2020-02-27 23:36

Энэ Бор Өндөрийн Пунцагдашын Нарантуяа гэгч нэг хүүхэн чинь ОюунЭрдэнэХүрэлсүх нарыг дэмжигч юм шиг байгаа юм Санаа нь �##�ба туша�##� горьогч

Зочин.
Зочин.
2020-02-27 23:58

Эмээ нь ямар агуу үнэнийг хэлсэн юм бэ.Аргагүй л амьдр�##�ыг танисан хүний үг дээ.

Зочин
Зочин
2020-02-28 00:07

Учрыг нь ойлгоогүй байж ардчил�##� гэж б�##�айрч байсан жэтгээдүүд л ийм зам руу оруулчихсан вм. Төр бол үнэхээр мафийн бүлэглэл болсон. Нямдорж

Зочин
Зочин
2020-02-29 00:47
Reply to  Зочин

ХЯТАДЫН тагнуул,30 жил таср�##�тгvй,зvтгэлтэй,vнэнч ажилласаар байгаа найдвартай агент Нямдоржийг �######�уулж байж Монголын хууль хууль шиг болно

Баагий.
Баагий.
2020-02-28 00:21

Сайхан боловсрол эзэмшиж дээ. Түүнийгээ дарж хэвтсээр насыг бар�##�тай биш Шудрага л байв�##� ирээдүй чамд байна.Аль нэг намын гар хөл бүү бол.

Зочин
Зочин
2020-02-29 00:51
Reply to  Баагий.

Сайхан боловсрол эзэмшисэн,xyлчгаруудаас болж л одоо хvpтел 30 жил Нямдоржийн мердлеге,хавчилганд олон эх орончид хохирсоор байгаа.Эх оронч

Зочин
Зочин
2020-02-28 02:51

Нямдорж шүүгдэх цаг удахгүй болно оо

Зочин
Зочин
2020-02-29 00:54
Reply to  Зочин

Тэр цагт л Монгол хараат биш жинхэнэ хууль зvйтэй болж гэж бахархах юмсан даа.Нямдоржийн бvлэглэл хэцvv луйварчид байгаа даа! Ард тvмэн агуу

.. Алтай нутгийн удам
.. Алтай нутгийн удам
2020-02-28 04:36

...мундаг шүү...
новшын Мэнгэтийг заав�##� дийлээрэй...
Төрд өчнөөн жил суусан идээ бээр шүү...

Зочин
Зочин
2020-02-28 09:27

Битгий горьд тэнэг хэрүүлч эмгэн

sharaw
sharaw
2020-02-28 10:41

Шудрага дайчин эмэгтэйд амжилт хусье! Унэхээр зоригтой хун шуу эмэгтэй хун гэхэд ийм мафын гэмт хэрэгийн хорчинтой тэмцэж узэлцэж явааг б

Зочин
Зочин
2020-02-28 11:01

Нямдоржийг МАН аас ,удирдлагаас нь с�##�гаж хоерын хооронд ,гурвын дунд, ерселдегч булэглэлийнхэн т�##�д орж тэмцээд ямар ч нэмэр байхгуй !!

Ondor nastan Lhkamaa
Ondor nastan Lhkamaa
2020-02-28 11:09

Manai ene niigemd ajil hij oorin chadlaar amidarch bolohoo bolison yum uu daa jaahan unench shudragaduu bol bur ih hohirol amsaj baih yum

бат
бат
2020-02-28 11:48

Ухарч үл болно.бахархаж бна. цаг наашилж байгаа шүү. тэсээрэй. аав тань жинхэн уран бүтээлч, схн хүн дээ

зочин
зочин
2020-02-28 12:30

одоо энэ төрийн 3-н өндөрлөгөө шудрага ёсны төлөө тэмцэж бгаа иргэдийг чинь НЯМДОРЖООР толгойлуулсан хуулийн дээрэмчид тамлаад дууслаа

Ббб
Ббб
2020-02-28 12:48

Үнэн ялах цаг ирнэн тун удахгүй амжилт итгэл сэтгэл мөхөхгүй

Холбоотой мэдээ

Back to top button