Нийгмийн

Налайхаас Офицеруудын ордон чиглэлд гурван автобус үйлчилнэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар, титэм вирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх зорилгоор, улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан. Ингэснээр, нийслэлд мягмар гараг хүртэл хувийн авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авч байна.

Харин ажлын үнэмлэх, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нийтийн тээврээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, ажил явдал гарсан зэрэг ар гэрийн гачигдал, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай зэрэг иргэдийг нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна. 

Налайх дүүрэг-Офицеруудын ордон чиглэлд 06.20, 06.40, 07.00 цагт гурван автобус үйлчлэхээр болсныг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Ингэхдээ зорчигчдод хяналт тавьж, ажлын үнэмлэх, эмнэлгийн магадлагаа, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг сануулж байна. Харин нийслэлээс Офицеруудын ордон-Налайх чиглэлд 07.00 цагаас нэг автобус үйлчлэх юм байна. Маргааш болон даваа гарагт энэ зохицуулалтаар үйлчлэх ч бямба, ням гарагт бүх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох аж.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button