НИЙГЭМ

Д.Нямхүү: Өчигдөр таван хүнийг тусгаарласан, шинжилгээний хариу гараагүй байна

Өнөөдөр /2020.02.28/ ЭМЯ-наас ХӨСҮТ, ДЭМБ зэрэг байгууллагуудтай хамтарч шинэ төрлийн коронавирусийн халдварын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт хоёр буюу нийт дөрвөн сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийсэн. Тэднээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй.

Харин өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг гэсэн таван сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг шинээр тусгаарласан. Тэдний шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүнийг ажиглалтад байлгаж, тандалт судалгаа авч байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын харьяа сувиллын газарт 11, Сэлэнгэ аймагт 11, улмаар нийт 124 хүнийг тусгаарлаж ажиглаж байна” гэлээ.

Мөн тэрбээр өчигдөр Япон улсаас шинэ төрлийн коронавирусийн 2000 ширхэг оношлуурыг хүлээн авсан гэдгийг онцолсон юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button