Нийгмийн

"Сонгдо” эмнэлэгт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлажээ

"Сонгдо” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус эмнэлгийн бүх ажилчдыг хөл хорионд оруулсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд өгсөн тодруулгадаа, сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн бөгөөд тусгаарлах арга хэмжээ авч, үзлэг шинжилгээ хийж буй гэдгийг мэдэгджээ. Харин эмнэлгийн бүх ажилчдад хөл хорио тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл сэжигтэй тохиолдол гэгдэж буй хүнтэй ойрын харилцаанд орсон нэр бүхий хэдэн эмч, сувилагч тэргүүтэй эмнэлгийн ажилчдыг тусгаарлаж, ажиглаж байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-02-29 12:59

90 ээд оны камеруны хоёр хар ДОХ тараагаад ялгүй буцсан.ОДОО солонгос эмнэлэгээс солонгос хүнээс вирус тарж түүхэнд хараар үлдэх вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button