НИЙГЭМ

Иргэдийг тусгаарласан цэргийн эмнэлэг рүүгээ нэг ШАГАЙГААЧ Н.Энхболд сайд аа

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдвар 100 гаруй оронд тархаад байна. Иймд манай улс хөл хорио тогтоох хязгаарлалтын арга хэмжээг нэлээд эрт авч, тээгч орж ирэхээс сэрэмжилсэн хэвээр буй юм. Одоогоор нийслэл орчимд 4-5 газар тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үүний нэг нь БХЯ-ны харъяа Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /Госпитал/.

Улмаар иргэдийг ирсэн бүс нутгаар нь ангилж, нэг өрөөнд 4-5 хүн байршуулдаг. Карентилж буй явцад тусгаарлагдсан иргэдийн хүссэнээр байхгүй. Өрөөг нь гаднаас түгждэг, өөрсдөөр нь цэвэрлэгээ хийлгэдэг, хөрчихсөн хоол өгдөг, уух ус асуудалтай, ахуйн хэрэглээний зүйлс ховор, усанд орох боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүд үүсэж буй.

Үүнээс шалтгаалж зарим нь хөл хорионоос гарахаар зүтгэх, эмнэлгийн ажилчдыг элдвээр хэлж доромжлох, ахуй байдлын ойр зуурын зүйлс нэхэж сүржигнэх асуудал ч гаргаж байгаа. Ийм байдал гаргасан нь ухамсаргүй үйлдлийн эзэд мэдээж буруутай.

-ИРГЭД ХӨГЦӨРЧ МӨӨГӨНЦӨРТСӨН ЭМНЭЛГИЙН ЗУРГИЙГ ЦАХИМ ОРЧИНД ТҮГЭЭЖ, БУХИМДАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-

Нөгөө талаар карентилагдаж буй хүмүүст ч ЭРХ гэж зүйл бий. Гэтэл иргэдийн карентилагдаж буй Цэргийн госпитал эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.

Учир нь хана, тааз, цонх нь хөгцөрч мөөгөнцөртсөн. Ийм бохир стандарт бус орчинд иргэдийг байршуулан хорьж байгаа гэх мэдээлэл тархжээ. Түүнээс гадна эмч, эмнэлгийн ажилчдынх нь хамгаалалтын хувцас, маск ирээгүй тул эмнэлгийхээ өрөөг цэвэрлэхгүй байгаа гэх. Шаардлага тавьсан иргэдийн өөдөөс “Таван одтой зочид буудалд байгаа биш” хэмээн загнасан тухай цахим орчинд хөвөрч байна.

Уг нь улсаас коронавирусийн үед яаралтай арга хэмжээ авах, яаралтай иргэдийг тусгаарлах гэж бэлтгэсэн ГОЛ ЭМНЭЛЭГ юм.

ЗУРГИЙГ MYAGMARDORJ ТВИТТЕР ХУУДАСНААС АВЧ АШИГЛАВ.

-ГОСПИТАЛ: МАНАЙ ЭМНЭЛЭГТ ХӨГЦӨРЧ, МӨӨГӨНЦӨРТСӨН ӨРӨӨ БАЙХГҮЙ-

Тэгвэл бид эл мэдээлэл бодит эсэхийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /Госпитал/-ээс тодрууллаа.

Тус эмнэлгийн зүгээс, Хоёрдугаар сарын 27-ны өдөр халдвартай улс орноор зорчсон 65, гуравдугаар сарын 01-нтй өдөр 20 хүнийг тус тус эмнэлэгтэй тусгаарлан ажиглалт хийж байна. Цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн этгээдийн нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор худал ташаа мэдээлэл болон бичлэг хийж олон нийтийн сүлжээнд санаатай тараасан үйлдлүүд гарч байна. Манай эмнэлэгт хана, тааз, цонх хөгцөрч мөөгөнцөртсөн өрөө байхгүй. 24 цагийн турш томилгоот үйлчлэгч ажиллуулан орчны цэвэрлэгээ, үйлчилгээ ариун цэврийг сахин ажиллаж байна. Хоолыг халуунаар зөөвөрлөж өгдөг хэмээн мэдээллээ.

Госпиталын албаны эх сурвалж ийм мэдээлэл өглөө. Иргэдийн мэдээлэл болон эмнэлгийн мэдээлэл зөрж буй учир БХЯ-нд харъяалагддаг тус эмнэлэг рүү сайд нь нэг шагайгаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-09 16:09

eruul mendiin yam ajlaa hiigeecgee arai ch dee

Irgen
Irgen
2020-03-09 16:32

Eruul mendiin yam, ontsgoi baidliin gazar zeregt ard irged handiw chadliinhaa hireer ugch baigaa ter handiw tuslamjaasaa tsergiin emnelegt huwiarilah ni zuw baih. Ydaj l emch sueilagch nariigaa hamgaalah huwtsas heregleleer hangah heregtei

ардЗочин
ардЗочин
2020-03-09 16:49

Жаахан хүндрэлийг тэвчээд гарч чадахгүй амьтад , та нарын �##�с холоос авчирсан байж магадгүй үхэл тээсэн вируснээс хамга�##�ах гэж улс нийтээрээ нэгдэн тэмцэж байхад тансаг өрөө, тансаг хоол, хэний эрх мэрх гэж хуцхаа болимоор.

Зочин
Зочин
2020-03-09 16:50

Тансаглах хүмүүст зайтай бууд�##� түрээслүүлж болно, гаднаас нь түгээ ,ус уув�##� мөнгөөрөө гэр руугаа захиж болноо,өрөө цэвэрлэж бноо

тогтох
тогтох
2020-03-09 16:58

Тэвч л дээ энэ хашгичаад байгаа нөхөд УОК-д хандив өгсөн л байдаг байгаадаа бурхан минь

Зочин
Зочин
2020-03-09 17:01

Наад Энхболддоо юу ч хэлээд нэмэргүй дөө,гүлдийгээд, ойлгүүд ч байгаамуу ойлгохгүй ч байгаамуу, угаасаа ойлгохыг хүсэх ч үгүй байгаа байхөө кк, угаасаа юу ч хийхийг бодохгүй, сэтгэхгүй, нэг тийх үхээнц амьтан ш дээ, хоногоо хүлээж байгаа

Зочин
Зочин
2020-03-09 18:57

МОНГОЛЫН ЭДИИН ЗАСГИИН ЧАДАЛ ТЭНХЭЭ ИИМ Л БАИГАА ШҮҮ ДЭЭ !!!! ОДОО Л МЭДЭВҮҮ ??? МӨНГӨ ИДДЭГ ОФШОРЧИДТОИГОО ТЭМЦЭЖ БАИХГҮИ ЯАСИИН ....

Иргэн
Иргэн
2020-03-09 19:50

Тэвчээд дуугүй байж бай өрөө олдсонд баярла.

иргэн
иргэн
2020-03-09 20:57

Үнэхээр монголын эдийн засаг төрийн байгууллагын үнэн дүр төрх ийм л байгаа

Баярбаатар
Баярбаатар
2020-03-10 03:08

Бат Энх гэж хөгийн эр зүгээр ч гадаад яваад ирэхгүй мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг ажлаас нь х�##�уулна. Одоо тэнд бас л хэл үг хийж байдаг. Хүний эрх гэж олон юм хуцнаа тах�##� өвчинд хүний эрх хамаагүй байхдаа

зочин
зочин
2020-03-10 07:45

Бага д�##�жигнаад бай. Насаараа амьдрах гэж байгаа биш

зочинзочин
зочинзочин
2020-03-10 07:49

Улс орны нөхцөл байд�##� ийм л ба. тэгээд яахын. энэ айхтар өвчнөөс сэргийлэх гэж дээр дооргзй л хичээж ба. дуугүй байцгаа

Нэргүй
Нэргүй
2020-03-10 08:04

Гадаа асар бариад оруулчих, мөөгөнцөргүй, агаар сайтай

Зочин
Зочин
2020-03-13 11:26

Баримттай үнэн зөв мэдээлэл нийтлэмээр юм. Худ�##� мэдээллээр иргэдийн тархийг угааж, �##�иваа байгууллага, �##�бан туша�##�тны нэр хүнд, байр сууринд х�##�дахаа болиочээ

Зоч
Зоч
2020-03-13 11:35

eguur.mn нягт�##�ж бж мэдээлж байгаачээ. Ш�##� худлаа юм мэдээлж олон нийтийг үймүүлж турхирахаа боль л доо. Танай мэдээллийн 90% нь худ�##� байдаг шүү.

Иргэн
Иргэн
2020-03-13 12:50

Энэ хөл хорио маш олон �##�даа завхарлыг ил болгоно.дэлгээд дэлгээд гол нь мартаж болохгүй.

Госпиталийг сайн мэддэг хүн
Госпиталийг сайн мэддэг хүн
2020-03-13 16:53

Хэдхэн жил болж байгаа шинэ барилга биздээ. Юун яасан мөөгөнцөр. Бас цаана нь ой харагдаад байна. Эмнэлгийн барилгын эргэн тойронд ой шугуй, уул ус байхгүй ээ ккк. Бас эмнэлгийн хананд ханын цаас наадаггүй юм аа.

Munkhbayar
Munkhbayar
2020-03-15 10:08

Bi tend 2 sariin 27 nd orood 14 xonog tusgaarlagsan xymyysiin neg baina. Deer bichsen shig yum baigaagyi. Tsar taxliin yeiin tusgaarlalt gej oilgoxiig xysexgyi baigaa m#lnuud baisan l baix. Olon emch,emnelgiin ajilchdiin xodolmor!!!

Холбоотой мэдээ

Back to top button