ЭДИЙН ЗАСАГ

Иргэдэд олгосон зээлийн ЭРГЭН ТӨЛӨЛТ 121.2 тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр /2020.03.13/ олон нийтэд хүргэлээ.


Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 725.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеэс 121.2 (14.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 39.9 (5.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зээлийн эргэн төлөлтийн 2.8 хувийг (20.1 тэрбум төгрөг) ипотекийн зээл, 22.9 хувийг (166.0 тэрбум төгрөг) жижиг, дунд үйлдвэрийн зээл, 26.3 хувийг (190.5 тэрбум төгрөг) хэрэглээний зээл, 17.9 хувийг (129.9 тэрбум төгрөг) цалингийн зээл, 1.0 хувийг (7.4 тэрбум төгрөг) тэтгэврийн зээл, 29.1 хувийг (211.1 тэрбум төгрөг) бусад зээл тус тус эзэлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button