ЭДИЙН ЗАСАГ

Дундаж цалин 905 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр /2020.03.13/ олон нийтэд хүргэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна. 


Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141  (0.3%)-ээр тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 103.7 (15.3%) мянга нь боловсролын салбарын, 83.6 (12.3%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 77.0 (11.3%) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 70.3 (10.3%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 45.3 (6.7%) мянга нь барилгын салбарын, 43.7 (6.4%) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.2 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 40.2 (5.9%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын, 28.3 (4.2%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 24.3 (3.6%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын, 18.1 хувь нь бусад салбарын ажиллагчид байна. 


Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна.


Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.  


Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 740.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 974.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ бол худал мэдээлэл. Юун 905 мянга вэ? ичмээр шүү. Ичиг ичиг ичиг...

Холбоотой мэдээ

Back to top button