ШӨХТГ “E-mart” худалдааны төвд ажиллаж, торгохоо мэдэгдэв

E-mart худалдааны төв махны үнээ үндэслэлгүйгээр нэмсэн гэх асуудал маргаан дагуулж эхэлсэн. Тодруулбал, тус байгууллага махныхаа үнийг 1500 төгрөгөөр буюу багахан хэмжээгээр нэмсэн гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2020.03.13/ ШӨХТГ E-mart худалдааны төвд ажиллажээ. Улмаар үнийг нь буулгах чиглэл өгч, хуулийн дагуу торгуулах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ, “Бидний тавьсан хяналт шалгалтын дагуу үнээ буулгалаа. Зарагдаж байгаа махандаа шинжилгээний бичгээ тавиагүй, үнээ бичээгүй зөрчил илэрсэн. Өнөөдрөөс үнээ буулгаж хэвийн болгосон. Хомсдол үүсээгүй байхад зохиомол үнээ нэмэх ёсгүй. Зөрчлийн хуулиаар 5-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Шалгаж дуусаад ямар шийтгэл ногдуулах нь тодорхой болно” гэлээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 саяар нь торго. Багаар нь торговол нөлөөлөхгүй
ЭДНИЙ МАХНЫ ҮНЭ 17000 АС БУУДАГГҮЙ
үнэ хямдыг авмаар бвл захаас очоод л авчих.
чи мэддэг юм уу
Maxnii une zax deer 25000 bolsonshuu dee tegeed tndeesee avaxgui yasan yum nomin orgiliin zaxialgaar neg buunii noxoi tv eer yarij baina lee shuu dee tsaanaasaa xedrn tugrug avsan yum yaj medej baigaa yum
20.сая юм болохгүй ээ хэдхэн цагийн орлого 200.н саяар торго