НИЙГЭМУЛС ТӨР

А.Баттүшиг: З.Энхболдын дүү З.Хишигтогтох бид хоёр найзууд, гэвч ах нь “Страто”-той хамааралгүй

Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга асан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын “Страто” компанийн хууль бус үйл ажиллагааны  талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр хууль бус үйлдэл гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж нийтийн эрхийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр З.Энхболдыг шалгуулахаар АТГ, прокурор, ТЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл үүний эсрэг өнөөдөр /2020.03.13/ мөн “Страто” компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг мэдээлэл хийж, няцаалт өгсөн байр суурийг илэрхийлэв.

Тэрээр, “Страто” ХХК-ийг би 2015 онд үүсгэн байгуулж, 2017 онд Хятад түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж нүүрс угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон.З.Энхболдтой яагаад холбоод байгаа вэ гэвэл, түүний дүү З.Хишигтогтох бид хоёр найзууд гэдэг нь үнэн. Мөн бид хоёр хамтран хоёр ч компанийг хувааж эзэмшдэг нь үнэн. Гэхдээ З.Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Бид энэ төслөө хэрхэн яаж эхлүүлсэн, хөрөнгөө яаж босгосныг цагдаа, тагнуул нь шалгаад тогтоох байх. Үнэхээр хардаж сэрдээд байвал хөрөнгө оруулалт зэргийг нь шалгаж болно. Бүх мэдээлэл нээлттэй. Манай компани Л.Наранбаатарын хэлсэн шиг өм цөм ашиг олсон зүйл байхгүй. Харин ч алдагдалтай байсан учраас 100 гаруй ажилтнаа арга буюу халсан. Одоо оффисын хэдэн ажилтан л үлдсэн. Халагдсан ажилтнуудад би цалингийн өртэй. Манай компани руу илт гүтгэн дайраад эхэлмэгц БНХАУ-ын хөрөнгө оруулагчид маань болгоомжлоод хөрөнгө оруулалтаа зогсоочихсон байгаа” хэмээн ярилаа.

Мөн “Хишиг арвин” компанийн Ерөнхий менежер н.Энхбаяр, “Иргэн Л.Наранбаатарын хийсэн мэдээлэлд тайлбар хийе. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл замбараагүй өндөр үнэтэй ташиг олсон мэт дайрлаа. Тэр хүнийг хууль шүүхийн байгууллагад өгөх учраас үнэн мөн нь тодорхой болох байх. Манай компани уул уурхайн операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тендерт өрсөлдөн шалгараад л үйл ажиллагаа явуулдаг. Мөн З.Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй” гэлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-13 16:54

Наранбаатар �##�ь т�##�ын хүн бэ? Сонгуульд өрсөлдөх санаатай л энд тэнд �##�ь нэг намын нөөлөгт орчих гээд зохиомол сенсаац зохиогоод нохойтоод явдаг гар уу?

Зочин
Зочин
2020-03-13 16:58

З, ЭНХБОЛДын ивээл доор дураараа дургиж байгаа компани байна. З. ЭНХБОЛД ч шударга хүн биш байна.

Zochin
Zochin
2020-03-13 17:34

НАРАНБААТАР ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ЮМ ЯРИВАЛ ХҮН ГҮТГЭСЭН ХЭРЭГТ.ОРНО ҮНДЭСЛЭЛТЭЙ БАРИМТТАЙ ЯРИА БИЗ ДЭЭ.ҮҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ҮНЭН ХУДАЛ НЬ ҮЛ МЭДЭГДЭХ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ СОНГУУЛЬ.БОЛОХООС ӨМНӨ ҮНЭН ХУДАЛЫГ ТОГТООЖ НЭГ ТАЛД НЬ ГАРГАЧИХМААР ЮМ.

иргэн
иргэн
2020-03-13 17:47

Энэ нөхдүүд дуу нийлүүлээд Энхболдоо өмгөөлөөд үхлээ юу

doljma
doljma
2020-03-13 21:31

Er n ar talgui alivaa ajil ylanguya uul uurhain salbart buteh ym gej bhgui bolood udajbgaag medehgui hun gej bn uu?

Зочин
Зочин
2020-03-13 22:05

Zika neeree hamaagui, buruugui, termed Mongol turiin Horton virus

Иргэн
Иргэн
2020-03-13 23:03

Улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл улайхгүй худлаа ярьж чаддаг хүнийг хэлнэ

Зочин
Зочин
2020-03-14 18:20

З.Энхболд 5толгойн 30 хувийг зарахгүй гэж байгаа нь Монголын нийт хувьцаа эзэмшигч бидэнд хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button