Хил хаасан хугацаанд Монгол банкинд тушаах алтны хэмжээ огцом ӨСЧЭЭ
Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал, Монгол банкны өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна.
Монгол банкинд алт тушаалт ийнхүү огцом өссөн нь хил хаасантай холбоотой юу гэх таамаглал байна. Учир нь алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсаар байсан.
Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар нэмэгдсэн байна.
Энэ нь хил хаагаагүй энгийн үед алтыг Монгол банкинд тушаахгүйгээр хууль бусаар хил давуулж, худалдаалдаг уу гэдгийг илэрхийлж байгаа юм.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эндээс гааль ямар вэ гэдэг нь харагдаж байна одоо гаалийн ерөнхий газрыг эрс шинэчлэл болон дээр дооргүй солих ёстойг эрүүл хүн хархаар байна
УЛС ОРНОО ДЭЭРЭМДЭХ ДОНТОЙ МАЛНУУД
Хил гааль нийлсэн хулгайг одоо л мэдэж байгаа юм шиг харах нь уу гаалийн Баатар гэж шоронд ороод гарч ирээд бусдын хэргийг ганцаараа даасан шагнал болж одоо дарга хийгээд явж байна баримтай амьд жишээ
ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ АСАР МУУ ГЭДЭГИЙГ МОНГОЛ БАНКИНД ТУШААСАН АЛНЫ ХЭМЭЭНЭЭС ДҮГНЭГДЭЖ БАЙНА.ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРЫН УДИРДЛАГУУДЫГ СОЛИХ ХАНГАЛТТАЙ ГААЛЬЧДЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ АСАР МУУ БАЙНА.
Энэ өөрийгөө улс төрч гээд итгэчихсэн хүмүүс юу ч хийхгүй байх нь улс эх оронд хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм
Гааль хяналтаа яаж хийж байна вэ?
Алтны үнэ дэлхийн зах зээлд өсөж байгаа нь үнэн боловч хил хаасан хугацаанд ийм өндөр хэмжээтэй тушаагдаж байгаа нь алтыг хууль бусаар хил гаргадаг сүлжээ байгааг тодрхой харуулж байна Гааль цагдаагийн ажилтнуудад тег-аас тусгай ажиллагаа я
2017 оноос алт 20 тн-д хүрч нэмэгдсэн байдгиймаа. Тэр эрчээрээ одоо ч өсөөд байна. Хил хаасан энтэртээ огт холбоогүй. Зах зээлийн үнээр нь худалдаж авч байгаа болохоор МБ -д тушаалт нэмэгдсэн байдаг шүү. Дархан, Баянхонгорт бас сорьцын лаборатор байдаг. Тэндээ шууд тушааж болдог.