ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Хамгийн ойрын хавьтлын 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан ДОЛОО, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан НЭГ хүн гээд нийт НАЙМАН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа. Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа. гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр вирус илрээгүй. 13-нд Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг нь ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна. Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо жоохон орчуулгын хэлээр биш монголд болж буй юмыг монголоор гүйцэд бүтэн өгүүлбэрээр зөв дүрсэлж ярья. "... батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн ..."Юу/-ны батлагдсан тохиолдол? Хүн биш тохиолдол бол тохиолдолтой ойр

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн биш тохиолдол бол тохиолдолтой ойр хавьтана гэж байж боломгүй холбоос. Утга найруулгын хувьд.

Зочин
Зочин

2. Франц хүн чинь халдваргүй, өөр ханаиад хүрсэн юм биш үү? Халдвартай бол ганц хүнд ч гэсэн халдмаар юм !

ajilchin
ajilchin

Zakhiral Nyamkhuu uudgui hun shuu. Emneleg deer honoh bitgii hel hatagdadhui baigaash de. Harin uushignii tasgiin emch,suvilagch nartaa bayarlaa.

Холбоотой мэдээ

Back to top button