ЭРҮҮЛ МЭНД

Б.Янжмаа: Франц улсад 24 цагт шинэ тохиолдол 800-гаар нэмэгдсэн

Дэлхийн улс орнуудад коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Европ тивд богино хугацаанд ихээр нэмэгдэж байна. Франц улсад 24 цагт шинэ тохиолдол 800-аар нэмэгдсэнийг тус улс мэдээлсэн. Өмнө нь өдөрт дунджаар 200 орчмоор нэмэгдэж байсан бол одоо богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байна. Итали улсад халдвар лабораторийн шинжилгээгээр батлагдсан нь 15 мянга давсан. Иранд тархалт 11 мянга давсан. АНУ-ын хувьд Европ тив зорчих тээврээ зогсоох шийдвэр өчигдөр хэрэгжиж эхэлсэн. Тус улсын 49 мужид халдвар бүртгэгдсэн байна. Африк тивд халдвар эрчимтэй нэмэгдэж, 18 улсад халдвар бүртгэгдсэн. Австрали улс хориглох хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button