Нийгмийн

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ фитнесс зөвлөгөө өгчээ

Коронавирусийн халдвартай холбогдуулж манай улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, фитнесс, биеийн тамирын газруудын үйл ажиллагааг хориглоод байгаа.

Тэгвэл үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэн өөрийн цахим хуудаснаа нэгэн зөвлөгөөг хүргэжээ.

Тэрээр, “Найзууд минь фитнесс, заал танхим нээгдэх, хорио цээр тавигдахыг хүлээгээд суугаа юм биш биз. Тэгвэл аваргынхаа амьдралын хэвшил болгосон өглөө бүр хийдэг фитнессийг анхаараад үзээрэй. Үүнд нэг их хэрэглэл, тусгай орчин шаардахгүй надад 80*80 см дэвсгэр, гантельтай хэдийгээр насаараа дасгал хийсэн ч гэсэн шинэ мэдлэг ухаанаар сэлбэнэ ганцаараа дасгал хийхэд орны өмнөх 2 *1.5 м талбай байхад хангалттай.

Шинэ зах зээлийн нийгмийн харилцаанд манайхны энэ их тансаг хэрэглээ, өрсөлдөөнд бие биенээ чирч, үрж байгаатай зөрчилдөж байдаг хүн гэхдээ өөрийнхөө бага хэрэглээ, үзэл хандлагыг ядуу тарчиг өссөн орчин, багаасаа хөдөлмөрт нухлуулж, гэр бүлийнхээ жижиг үйлдвэрлэлд туслаж, ажил бизнесийн амт шимт, үнэ цэнийг мэддэг болсонтойгоо холбож зөвтгөж суудаг юм. Өнөөдөр COVID-19 хүн төрөлхтөнд тааварлашгүй шинэ нөхцөл байдлыг тулгаж байна дэлхийн улс орнууд төдийгүй байгууллага хамт олон, гэр бүл, хувь хүн өөрийнхөө дотоод боломжийг дээд зэргээр дайчилж, тэсч гарах шаардлага тулгарлаа. Энэ цаг үед өөрийнхөө хэрэглээ, амьдралын хэв маяг туршлагыг бусадтай хуваалцвал хэн нэгэнд хэрэг тус болох болов уу гэж бодно гэжээ. 

https://www.facebook.com/b.baterdene.officialpage/posts/1942242692587060
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button