ҮЙЛДВЭРЛЭГЧ

ХУБА ХАЯА: Чацаргана жимснээс коронавирусийн үржлийг саармагжуулагч бактер ялгардаг нь тогтоогдсон

EGUUR.MN сайт Үйлдвэрлэгч буландаа энэ удаа “Хаан жимс” компанийн “Хуба хаяа” үйлдвэрийг онцоллоо. Монгол орны үржил шимт хөрсөнд ургадаг ЖИМСНИЙ ХААН дархлааг дэмжиж, коронавирусийн халдварын үед хамгийн сайн эмчилгээ болж байгаа хэмээн шагшигдаж буй. Энэ бол “чацаргана” хэмээх гайхалтай жимс. Жимсний шүүс хальсандаа багтаж ядан цэлцгэнэж, аманд оронгуутаа цүлхийн хагарч, исгэлэн, хүчиллэг амт амтлах мэдрэхүйг дүүргэнэ. Ийм исгэлэн амтыг бид намар наймаас, есдүгээр сард байгальд ургасан эсвэл тариалсан чацарганаа түүх үеэр л мэдэрдэг. Харин эл үйлдвэр жилийн дөрвөн улирал, 365 хоногийн алинд нь ч органик амтыг мэдрэх боломж бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ.

-ӨНГӨ, ҮНЭР, АМТ ОРУУЛАГЧ БИТГИЙ ХЭЛ ИСГЭЛЭН АМТЫГ ДАРАХ ГЭЖ ЭЛСЭН ЧИХЭР Ч ХОЛЬДОГГҮЙ-

“Хаан жимс” компани жимс жимсгэнэ тариалах, жимсний үйлдвэрлэл явуулах чиглэлтэйгээр 1994 онд байгуулагдаж байжээ. Улмаар 2016 онд “Хуба хаяа” үйлдвэрээ ашиглалтад оруулж өөрсдийн ургацын чацарганаар бүтээгдэхүүн  үйлдвэрлэлээ явуулж буй юм байна. Одоогийн байдлаар:

  • Үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүн болох “Чацарганы охь”,
  • Зөөлийн эдийн тос
  • Чацарганы үрээс хүйтэн даралтын аргаар ялгаж авдаг “үрийн тос”
  • Лууван болон чацарганыг хольж “Өглөөний мэнд” нухаш гэсэн ДӨРВӨН төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.

Хамгийн гол нь чацаргана жимсний витаминыг технологийн зөв горимоор, бүрэн хадгалж боловсруулдагт оршдог. Хугацаа уртасгах, өнгө, үнэр, амт, оруулах зэрэг химийн ямар нэгэн найрлагагүй байгалийн ОРГАНИК гэдгээрээ хамгийн том давуу талтай. Тэр ч байтугай исгэлэн амтыг нь дарах гэж ЭЛСЭН ЧИХЭР ч хольдоггүй аж. Мөн бүтээгдэхүүнийг хайрцганд нь савлахаас бусад нь бүгд автомат тоног төхөөрөмжөөр хийгддэг давуу талтай хэмээн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Б.Одонбаяр бидэнд ярилаа.

Мөн тус үйлдвэр нь Элизабета болон Чүүзкая гэсэн ХОЁР гол сортын чацаргана тариалдаг гэдгийг онцоллоо. Шавжнаас хамгаалагч ямар нэгэн бодис хэрэглэхгүйгээр арчилж хамгаалан ургуулдаг байна.

ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ: ҮЙЛДВЭРИЙН БАЙРААР ЗОЧИЛЛОО

ҮРИЙН ТОС: ХАМГИЙН ОЛОН ШАТ ДАМЖЛАГЫГ ДАВЖ БАЙЖ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАР ДЭЭР ОЧДОГ

Ер нь чацаргана тариалалтын ажил нь модоо суулгахаас эхэлдэг байна. Арван эм модонд нэг эр мод суулгах гэсэн маш нарийн аргатай. Эхний таван жил ургаца өгөхгүй, зургаа дахь жилээсээ ургац өгдөг онцлогтой юм байна. Эдний үйлдвэр нь:

-Түүж ирсэн жимсээ -18 хэмд хөлдөөх хэсэг /агуулах/

-Гэсгээх хэсэг

-Угаах хэсэг

-Тосны хэсэг

-Хөргөх системийн хэсэг

-Ариутгагч хэсэг

-Савлагааны хэсэг гэх мэт маш олон шат дамжлагыг дамждаг.

Чанарын албаны дарга Б.Буян-Ундрах

Тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүний нэг  болох “үрийн тос” нь хэрэглэгчдийн гар дээр очих хүртлээ хамгийн урт замыг туулдаг байна. Эл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцын талаарх тайлбар мэдээллийг Чанарын албаны дарга Б.Буян-Ундрах бидэнд өглөө.

НЭГ: Чацарганаа түүнэ.

ХОЁР: Сэлэнгэ, Увс, Төв аймгаас тээвэрлэж ирээд үйлдвэртээ зөөвөрлөн оруулна

ГУРАВ: Хөлдөөх агуулахад хадгална

ДӨРӨВ: Бяцална

ТАВ: Шүүс болон үр, хальсыг тусад нь ялгаж авна

ЗУРГАА: Жимснээс тосоо ялгана

ДОЛОО: Үр, хальс хоёрыг хүндийн хүчний нөлөөгөөр мөн хооронд нь ялгана

НАЙМ: Нойтон үрийг хатаана

ЕС: Хатаасныхаа дараа бутална

АРАВ: Бутарсан үрд чанарын шинжилгээ хийнэ

АРВАН НЭГ: Шинжилгээг амжилттай давбал ариутгана

АРВАН ХОЁР: Үрийн тосны  гаргах хэсэг рүү оруулна

АРВАН ГУРАВ: Хүйтэн даралтын аргаар үрийн тосоо гаргаж авсны дараа дахин шүүнэ

АРВАН ДӨРӨВ: Дахин лабораторийн шинжилгээнд хамруулна

АРВАН ТАВ: Эрүүл аюулгүй байдлыг хангавал савлагааны хэсэг рүү оруулна

Эцэст нь ийм олон шат дамжлагыг давж савлагдсан АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ, ОРГАНИК бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очно.

ЧАЦАРГАНЫ ОХЬ: ЭЛСЭН ЧИХЭР БОЛОН ХИМИЙН ЭЛДЭВ НАЙРЛАГАГҮЙ ЧАЦАРГАНЫ ОРГАНИК ШҮҮС

Чацарганы хальс, үрийг нь ялгаад, ус сахар нэмэхгүйгээр шууд савладаг ЖИНХЭНЭ ОРГАНИК бүтээгдэхүүн юм. Аманд ороод хагардаг органик чацарганыг энэ үйлдвэрийн ЧАЦАРГАНЫ ОХЬ л мэдрүүлдэг байна. Эл бүтээгдэхүүнээ 50мл буюу нэг удаагийн хэрэглээнд тааруулан жижигхэн хэмжээтэй савладаг.

Энэ бүтээгдэхүүн нь хүний өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангадаг тухай үйлдвэрийн ажилчид онцолж байв. Хүн жимс, жимсгэнээс авах ёстой бүх амин дэмээ өдөрт ердөө ганцхан шил “Хуба хаяа”-г уухад л бүгдийг нь бүрэн нөхөж, дархлаагаа сайжруулах боломжтой ажээ.

ЧАЦАРГАНАТАЙ НУХАШ: АЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРЧЭЭ

“Өглөөний мэнд” нэртэй чацарганы нухаш 2019 онд Токиод болсон “Food ex Japan” олон улсын тэмцээнд оролцжээ. Улмаар 3000 гаруй компанийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс Азийн шилдэг амтат бүтээгдэхүүнээр шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

Б.ОДОНБАЯР: ЧАЦАРГАНА ЖИМСЭНД КОВИД-19 -ИЙГ ДАРАНГУЙЛАХ БАКТЕРИ БАЙГААГ СОЛОНГОС ЭРДЭМТЭН ТОГТООСОН

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, доктор Б.Одонбаяр

-Гадуур чацаргана жимс коронавирусийн халдвараас сэргийлэгч болж байна гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл болохыг бид Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, доктор Б.Одонбаяраас тодруулсан юм.

-Солонгосын судлаач чацаргана жимснээс “lactobacillus” гэх сүүн хүчлийн бактер ялгардагийг тогтоосон. Үүнийг тайлбарлавал, тухайн бактери нь ковид-19 халдварын үржих явцдаа “Purine” хэрэглэдэг юм байна л даа. Тэр “Purine” идэвхжилтийг “lactobacillus” дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл ковид-19 үржиж олшроход шаардлагатай хоол тэжээлгүй болж байна гэсэн үг. Энгийн хэлээр тайбарлахад ийм. Хоол тэжээлийг нь байхгүй болгоно гэдэг нь тухайн вирусийн идэвхжил, дарангуйллыг бууруулна гэсэн үг. Тухайн судлаачийн шинжлэх ухааны өгүүлэл хараахан хэвлэгдэж гараагүй. Гэхдээ анагаах ухааны сайтуудаар гарсан. Тодорхой үр дүгээ өгсөн, хэрэглээнд нэвтэрнэ гэсэн үг.

-“ЧАЦАРГАНА” ЗӨВХӨН ДАРХЛАА ДЭМЖИХЭЭС ГАДНА АЗ ЖАРГАЛЫН ДААВАР ИХЭЭР АГУУЛАГЧ-

Чацаргана жимс нь биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулсан эмчилгээний АРВАН хүнсний нэгд ордог юм байна. Лууван бол А витамины хамгийн өндөр агууламжтай ургамал гэдэг ч чацарганы А витамины агууламж нь луувангийнхаас гурав дахин өндөр байдаг. С витамины агууламж жүржээс дөрөв дахин өндөр.

Бүх төрлийн жимс жимсгэнэ боловсруулах хэмжээний хүчин чадалтай үйлдвэр юм байна. Одоогийн байдлаар зөвхөн чацаргана боловсруулж, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүдэг. Жилдээ дөрвөн мянган тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай.

Дархлаа дэмжих, хоол боловсруулах, зүрх судас болон тархи мэдрэлийн системийг дэмжих, ядаргаа тайлах, залуужуулах гэх мэт олон талын ашигтай. Мөн сүүлийн үед нийгэмд нэлээд ажиглагдаж буй сэтгэл гутралын шинж тэмдгийг дарахад ч чацарганы охь эерэгээр нөлөөлдөг байна. Чацаргана жимсний хальсанд аз жаргалын даавар ихээр агуулагддаг тул сэтгэл гутралыг засахад өндөр үр дүнтэй ажээ.

-ЧИНГИС ХААНЫ ӨВӨЛЖИЖ БАЙСАН “ХУБА ХАЯА” ХЭМЭЭХ ГАЗРЫН НЭРЭЭР ҮЙЛДВЭРЭЭ НЭРЛЭХ БОЛЖЭЭ-

“Хуба хаяа” үйлдвэрийг чацарганы органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг нь олон хүн мэддэг чнэрнийх нь утга учирт гайхах нь олонтаа. “Хуба хаяа” хэмээх нэр “Монголын нууц товчоо”-нд хоёронтой гардаг бөгөөд Чингис хаан 1200 оны цагаан бичин жил болон 1201 оны цагаагчин тахиа жилийн өвөл “Хуба хаяа” хэмээх газарт өвөлжсөн гэж түүхчид үздэг.

Улаанбаатараас зүүн зүгт 50 гаруй км-ын зайд “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны өвөлжиж байсан “Хуба хаяа” хэмээх газар бий. “Цонжин болдог” Чингис хааны хөшөөт цогцолборын хойно, Туул голын хөвөөнд байрлах тэр л газарт ДӨРВӨН га газарт чацаргана тариалж, үйлдвэрээ ийн билэгшээн нэрийджээ,

Мөн “Хаан жимс” компани нь Увс, Сэлэнгэ аймагт 100 га талбайд чацаргана тариалдаг ажээ.

-ТАЙВАН, ЯПОН, СОЛОНГОС, ХЯТАД, ГЕРМАН ЗЭРЭГ ОРНУУД РУУ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОДОГ-

Үйлдвэр байгуулагдсанаас нэг жилийн дараа буюу 2017 оноос гадны орнууд руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. Одоогийн байдлаар Тайван, Япон, Солонгос, Хятад, Герман гэсэн орнууд руу дээр бүтээгдэхүүнүүдээ экспортолж байна. Цаашид экспортоо улам өсгөх зорилготой. Монголд чацаргана ашиглан үйлдвэрлэл явуулдаг 40 гаруй компани бий. Дотооддоо өрсөлдөөн үүсгэх бус мөнгөн урсгалыг Монголд оруулж ирэн гадагшаа экспортлох зорилго тээн ажиллаж байгаа аж.  

ТУС ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБОО БАРИХ: фейсбүүк хаяг

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Чацарганыг магтах хэрэггүй дээ. Гайхамшигтай жимс гэдгийг мэдэлгүй яах вэ. Хотын зарим айл хашаандаа хэд гурван бут тарьж намар жимсийг нь хурааж авч өвөл хэрэглэдэг. Манайх ч зусландаа мөн тэгдэг. Шувуу түүгээд байдаг л жаахан хицүү дээ.

  2. Угаадаггүй бол түүдэг газар нь дээд зэргийн хатуу журамтай байдаг. Жишээ нь газар унасан жимс авахгүй. Зэрлэг амьтан шувуу хүрэхгүй хашаатай гээд?

  3. Олигтойхон хүнээр чанараа ахлуулахгүй дээ. Ёс журам гэдгийг мэдэхгүй хүн шүү дээ. Өчнөөн л сайн сайхан улсууд байгаа шүү дээ.

  4. Энэ буянундрах заншсанаараа доктор Одонбаярыгаа муулж өгч байгаа байх даа ха ха

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button