Нийгмийн

Харүмафүжи, “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийнхан эмнэлгийн машинууд бэлэглэжээ

"Зүрх хамгаалах төсөл” ТББ болон “Шинэ Монгол Харүмафужи” сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машинууд хүлээлгэн өгчээ. Мэргэжлийн сүмогийн Их аварга Харумафүжи Бямбадоржийг төлөөлж түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болон "Зүрх хамгаалах төсөл” -ийн багийнхан уг үйл ажиллагаанд оролцжээ. Эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг Японы Хирошима хотоос авчирсан байна.

Харүмафүжи аваргын дэмжлэгтэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг  "Зүрх хамгаалах төсөл” -ийн багийнхан төрөлхийн зүрхний гажигтай буюу зүрхний цооролттой Монголын 800 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн талаар "qwe” сайтад бичжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button