НИЙГЭМ

Уран нугараач А.Уранбилэг Италийн эрэг дэх хөлөг онгоцонд тусгаарлагджээ

Монголынхоо нэрийг дэлхийд тахалдаг уран нугараач А.Уранбилэг Италийн эрэг дээрх аяллын хөлөг онгоцонд тусгаарлагдаад 50 хонож байгаа аж.

Тэрбээр цар тахал дэгдэж, хөл хорио тогтоохоос өмнө тус хөлөг онгоцон дээр Cirque du Soleil шоунд оролцож байжээ. Энэ үед нь Италид нөхцөл байдал хүндэрч, ийн хөл хорио тогтоосон юм.

А.Уранбилэг тусгаарлалтад байх хугацаандаа бэлтгэл, сургуулилтаа тасралтгүй хийж буй тухайгаа өөрийн WhatsApp орчинд мэдээлсээр байна. Тэр, “Бүгчим шахуу газарт байна. Азаар би жижигхэн хайрцагт ч биеэ оруулдаг үзүүлбэртэй хүн. Ахиад хэзээ тайзан дээр гарахаа мэдэхгүй байна. Дэлхий ертөнц дахин урлагийн тоглолт үзэхэд бэлэн болох цаг хэзээ ирэх бол” гэж бичжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button