Англи оюутан фүүт фетишүүдэд хөлийнхөө зургийг зарж, сургалтын төлбөрөө босгож байна

Эмч мэргэжлээр суралцдаг англи оюутан хөлийнхөө зургийг зарж, сард 5000 фунт стерлинг буюу 600 ам.доллар олдог байна.
Свийт Арчес гэсэн нэрээр сошиал хуудсаа ажиллуулдаг 28 настай бүсгүй ийм байдлаар сургалтын төлбөрөө босгодог гэнэ. Өөрийнх нь хэлснээр түүний хөлийн олон янз зургийг худалдаж авах гэсэн хүмүүс өдөрт дор хаяж 100-гаараа ханддаг аж.
Тэрбээр, “Зарим хүмүүс хөлийн хуруунд, зарим нь өсгийнд, харин зарим нь шагайнд дуртай байдаг. Мөн заримдаа хөлийн хуруугаараа бөөрөлзгөнө, усан үзэм юм уу бялуу няцалж байхыг харах дуртай. Нэг удаа шоргоолж бяцлахыг хүсэж байсан удаатай. Тэр бол үгүй шүү. Амьд амьтны амийг таслахын эсрэг байр суурьтай хүн” гэж ярьжээ.
Сошиалд өөрийн байр суурийг нэгэнт бий болгочихсон түүний оймс, гутлыг худалдаж авах хүсэлтэй хүмүүс ч өндөр үнэ амлан ханддаг гэнэ.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Mirror












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5000 pound hezee ch 600 han dollar bolohguiee, setguulchee