ДЭЛХИЙ
“Жонни Депп олон удаа миний амийг хөнөөхөөр оролдож байсан”

АНУ-ын жүжигчин Эмбер Хэрд хуучин нөхөр, жүжигчин Жонни Деппийг өөрийнх нь аминд хүрэхээр оролдож байсан хэмээн шүүхэд хандсан байна. Тодруулбал харилцааныхаа сүүл хэсэгт ‘бүр ч олон удаа’ түүнийг хөнөөнө хэмээн заналхийлэх болсон гэжээ.
Харин Жонни Депп мэдүүлэг өгөхдөө үүнийг эрс үгүйсгэж, Эмберийг “эрүүл бус” гэдэг үгээр тодотгожээ.
Эмбер, “Тэр хүн аргалахдаа үнэхээр сайн. Бүгд болж өнгөрсний дараа надтай ярихдаа тэс өөр нэгэн болчихсон байдаг” хэмээн ярьсан тухай гаднын хэвлэлүүд онцолсон байна.
Жонни Деппийг үгүйсгэсэн мэдүүлэг өгсний дараа Эмбер гомдлоо татах хүсэлт гаргасан ч эргээд больжээ.
Г.САНЧИРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.