НИЙГЭМ
Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцыг Малайзын далайд саатуулжээ

Малайзын Далайн аюулгүй байдлыг сахиулах газраас Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцыг Жохорын далайд хууль бусаар зорчиж явахад нь саатуулсан байна. Энэ тухай Straitstimes сайтад долдугаар сарын 26-нд мэдээлэгджээ.
Ахмад Моод Зулфади Наяан хэвлэлд өгсөн тодруулгадаа, онгоцыг долдугаар сарын 25-ны 14.30 цагт, Танжун Балаугаас зүүн зүгт 9.4 милийн зайд саатуулсан хэмээсэн байна.
Харин тус хөлөг онгоцонд 31-41 насны Индонезийн харьяат дөрвөн хүн сууж явсан аж. Тэд Сингапураас Грек рүү сэлбэг хэрэгсэл зөөвөрлөх зорилготой байсан гэж мэдүүлжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.