НИЙГЭМ
“Хятад иргэдийн тухай лайв хийсний төлөө яагаад хоригдох ёстой юм бэ”

БНХАУ-ын иргэдийг автобусаар зөөж байна хэмээх мэдээллийг хийж, лайв хийсэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр дайчлан баривчилсан. Уг асуудлаар иргэдийн төлөөллөөс тухайн эмэгтэйг 48 цагаас өмнө суллахгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг хэлэв.
Тэд хэлэхдээ: “Яагаад жирийн иргэн үзэл бодлоо илэрхийлж лайв хийснийхээ төлөө цагдаад баригдах ёстой юм бэ? Мэдэх, мэдээлэх эрхээ эдэлснийхээ төлөө иргэд хоригдож байна. Хилээр орж ирсэн БНХАУ-ийг хянаж чадахгүй байж, жирийн иргэдийг ингэж боомилж, эрхийг нь зөрчиж буйд бид шүүмжлэлтэй байна. Тиймээс н.Одонгоог яаралтай суллахыг шаардаж байна” гэв.
Г.УЯНГА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу нь буруу гэж.Худлаа цуу таагаад явж байх нь зөв юм уу?
Дуртай сонирхсон ажлаа хийж болох ч худал хуурмаг асуудлыг нийгэмд тараах,хөөрөгдөх нь байж болохгүй асуудал. Бид чинь алийн болгон худал гүтэглэгт живж алийгаа алдаж явах юм. Сүржигнэх хэрэггүй. Асуудлыг нягтлалгүйгээр шүүрч хийрэхийн гай. Үүнээс хойш түүнээс цааж алив асуудалд нугацтай хандаж өөрт хамааралгүй юманд сохороор дагаж хийрхэхээ бль!