Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд САЙН

БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2021.01.31 / НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын 1 сарын 31, Адъяа гараг. Билгийн тооллын 18, Бага морь одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.