Нийгмийн

39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газар өчигдөр /2021.02.25/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б, туслах жолооч М нарын жолоодож явсан Хово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байна. Улмаар иргэдийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Холбогдох байгууллагаас тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна. 

Түүнчлэн эл өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хустайн даваа гэдэг газар Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унажээ. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн байна.

Онцгой байдлын Ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-02-26 12:10

Энэ хужаа машинуудаа ашиглахаа больж болдоггүй юумуу нефтийн компианууд ядаж паркаа шинэчилж volwo Benz загварын машинууд авч чадахгүй л байв гэж дээ арай л хорголоо. тоолсон уу айн хужаа машинаас ядаж оросын маз Камаз арай дээр байлгүй

Уншигч
Уншигч
2021-02-26 12:12

Энэ хужаа машинуудаа ашиглахаа больж болдоггүй юумуу нефтийн компианууд ядаж паркаа шинэчилж volwo Benz загварын машинууд авч чадахгүй л байв гэж дээ арай л хорголоо. тоолсон уу айн хужаа машинаас ядаж оросын маз Камаз арай дээр байлгүй м

Холбоотой мэдээ

Back to top button