УЛС ТӨР

Авсан зээлээ ҮЙЛДВЭРТ биш ҮНЭТ ЭДЛЭЛД зарцуулсан Н.Оюунбат

Яс боловсруулж, шувуу, жижиг амьтан, нохой муурны тэжээлийн орц буюу уураг хийдэг “Протейн” ХХК-ийн үйлдвэр 2017 онд Хөгжлийн банкнаас 18 тэрбумын зээл авч, 2019 онд Эмээлтэд нээлтээ хийж байв.

Өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ тус үйлдвэрийн зээлийн асуудлыг жишээ болгон дурдсан нь олон нийтийн анхаарлыг татав.

Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар хэлэхдээ “Протейн яс боловсруулах үйлдвэрийн компани 20 гаруй тэрбумын зээл авсан ч, сэндвичэн барилга, тоног төхөөрөмж нь 6 тэрбумаар үнэлэгдэж байна. Үлдсэн мөнгийг нь үнэт эдлэлийн худалдаанд хөрөнгө оруулаад, үнэтэй машин аваад уначихсан асуудал бий” хэмээн ярьсан юм.

Уг нь “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Н.Оюунбат “Манай үйлдвэр 6.9 сая ам.доллараас боссон. 2019 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд 2 жилийн дотор өрөө төлнө гэсэн ирмүүн хүсэлтэй явж байсан. Гэр бүл, аав ээжийнхээ бүх эд хөрөнгийг барьцаанд тавьж энэ зээлийг аваад үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлтэл ковидоос болоод хүчин чадлынхаа 10-15 хувиар л ажиллаж байна. Сард 200 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа. Түүнээс 100 гаруй сая төгрөг нь үйлдвэрлэлийн зардалд явж байна. Ингэж хохирч нөхцөл байдлаа Хөгжлийн банканд удаа дараа хэлж, хүсэлт, албан бичиг хүргүүлж байсан. Өнөөдөр би Италийн брэнд оруулж ирчхээд ингээд шахагдаж байгаа нь гунигтай” хэмээн ярьсан.

Түүний энэ яриа олон нийтийн дэмжлэгийг ихээр авч, түүнээр бахархах хүн олон байв. Харин авсан зээлийнхээ ихэнхийг ҮЙЛДВЭРТ биш ҮНЭТ ЭДЛЭЛД зарцуулсан тухай өнөөдрийн мэдэгдэл олон ч хүний урмыг хугалав. Н.Оюунбатыг дэмжиж, итгэж байснаа илэрхийлсэн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрлөө.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар муухай заваан авгай вэ худалч хүмүүсээр өөрийгөө өрөвдүүлэх гэж гэж ярьсан байна олон юм хуцалгүй зээлээ төлөөч дээ балай авгай минь

Үл таалагч
Үл таалагч

Хэлдэг ам хийдэг ажил нь зөрсөн бна. Хуурч мэхэлдэг эмэгтэй бна. Улсыг хохироосон ийм худалч хүнд дахин бүү зээл олго гэмээр бна.

Зочин
Зочин

Угаасаа энэ хүмүүс чинь худлаа худлаа төслүүд хүнээр бичүүлээд л яаж ийж аргалж байгаад л засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүдийг авдаг. Дараа нь төлөхгүй бултдаг. Өмнөөс нь төр жирийн ард иргэдийн татварын мөнгөнөөс буцаагаад гадагшаа төлдөг. Ийм байж болохгүй. Арай л шудрага бус. Зээл аваагүй иргэд нь хохирдог.

Зочин
Зочин

бүх зээл ийм замаар завшигдсан. Гарамжав авгай гэхэд л авсан зээлээсээ 10 гаруй сая долларыг ач зээ нарынхаа хадгаламжид хийж мөнгө угаасан юм билээ

Зочин
Зочин

Гурван сая хулгайч худалч луйварчин авилгачин дээрэмчин харанхуй бүдүүлэг өлөн араатан монгол.

Зочин
Зочин

Тус зээлийг авахад энэ алдагдал, ашгийн тооцоо бүгд орсон байх ёстой. Одоо ийм зүйл ярина гэдэг байж боломгүй яриа бна.
Энэ төсөл чинь эрсдэлээ тооцсон л байж таараа шдээ.
Болохгүй бүхнийг Ковид руу чихэж болохгүй ээ.

Зочин
Зочин

Хэзээ үхнэ гэж хэлхээтэй шар төмөрт амиа тавина вэ? Энэ бол цэвэр золбин ардчилал, ардчилсан намын гай.

Зочин
Зочин

Гэр бүл аав ээжийнх нь бүх хөрөнгө доод хэмжээ 40 тэрбум байх шаардлагатай

Иргэн
Иргэн

Энэ хүнийг нэртэй сэтгүүлч их л өмгөөлж хамгаалж бичээд байсандаа

Холбоотой мэдээ

Back to top button