Нийгмийн

Амьжиргааны доод түвшинг 2021 онд 207.400-238.700 төгрөг байхаар баталлаа

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталжээ.

Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин,

  • Улаанбаатар хотод 238,700 төгрөг,
  • Хангайн бүсэд 213,800 төгрөг,
  • Баруун бүсэд 212,600 төгрөг,
  • Зүүн бүсэд 210,300 төгрөг,
  • Төвийн бүсэд 207,400 төгрөг болсон байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 2, 2021 08:06

УИХ-ын гишүүний үдийн цайны л мөнгө байна доо.

Холбоотой мэдээ

Back to top button