“ЖИДҮҮ” ТОЙРСОН УЛС ТӨР: Гишүүд, сайд нарын хамааралтай 15 ААН-ийг шүүхээр оруулж, “АЙЛГАНА”
-116 ААН-ИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, 15 ЗЭЭЛИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-
ЖДҮХС-гаас улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдийн нэрээр зээл авсан асуудал нэг хэсэгтээ л улс төрийн хүрээний халуун сэдэв хэвээр байх нь ээ. Зуны амралт ид дундаа орж, “назгайрсан” энэ үед уг сэдвийг дахин шүгэлдэж, хэвлэлийнхний хараанд оруулж чадав.
Мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдлээр шалгагдсан УИХ-ын найман гишүүний асуудлыг ч сөхөв. Дээрээс нь шүүхэд шилжүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхээр яг таг тооцсон 15 ААН-ийн асуудал яригдаж байна. Эдгээр 15 ААН нь бүгд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт хамааралтай гэх.
Шүүхээр орж байж, асуудлаа шийдэх 15 ААН-ийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүний нэр төрөө үл хөдлөх хөрөнгийн оронд барьцаалсан Д.Дамба-Очир гишүүн нэрлэгдэж байгаа аж. Түүнчлэн “ЖДҮХС-гийн зээл чинь гарчихсан юм байна. Хувиа авъя” гэж утас цохьсон УИХ-ын нэр бүхий гишүүний яриа хүртэл АТГ-ынханд байгаа гэх.
Гэхдээ ЖДҮХС-гийн зээлийг авсан бүх ААН асуудалд орчихоогүй. Шүүрэн шанагаар шүүж, сайнтай муутайгаар нь нэлээд ангилж эрэмбэлжээ. Мөрдөн шалгалтын явцад нийт 116 ААН-д хамаарах хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ саналыг прокурорт хүргүүлээд байгаа аж. Одоогоор 87 ААН дээр хэрэг бүртгэл явагдаж байгаа гэдгийг эх сурвалж тодотгож байна.
-МӨРДӨН ШАЛГАГЧИД АЖЛАА САЙН ХИЙЛЭЭ, АР ДАХЬ УЛС ТӨРИЙГ НЬ ӨӨР ХҮН ХИЙНЭ -
Хамтарсан ажлын хэсгээс ЖДҮХС-гийн зээлийг нэлээд сайн ухаж, төнхсөн. Шалгалтын явцад нэлээд сэжиг бүхий сэжүүрүүд гарсан нь үнэн аж. Мөрдөн шалгагчид ажлаа хийгээд, прокурорт саналаа хүргүүллээ. Одоо тэдний хийх ажил үлдлээ.
Басхүү улстөрийн салхийг эргүүлэх том тоглолтын сэдэв болгож, уг асуудлыг ашиглах нь ч тодорхой болов. ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг ийм цаг үеэр сөхөж байгаа нь намрын халуун өдрүүдэд “сэвэгдэх” улс төрийн тоглолтуудын эхлэл гэж харж болохоор.
Хэн “Миний халаасанд та нарын баримт байна” гэж энэ өдрүүдэд айлгаж чадах уу. Хэн хөгжмийг захиалж, хүссэн бүжгээ бусдаар бүжүүлэхэв. Хэнд хамгийн их эрх мэдэл байна. Тэдний шүглийг хэн хэн хамгийн сайнаар үлээхэв гэдэг нь ирэх өдрүүдэд маш тодорхой харагдана.
Үүн завсар сэдэв хөөсөн, бусдаасаа түрүүлээд мэдчих гэсэн сэтгүүлчдийн мэдээллийг ч тэд төлбөртэй, захиалгатай гэж гуйвуулахаа мартахгүй. Нөгөө талд ийм мэдээлэл гарах бүрд алга ташаад, араас нь түймэрдээд сууж байх хэсгүүд ч гарч ирнэ.
Сошиал багууд энэ өдрүүдэд хэвлэлүүдээс илүү идэвхэтэй ажиллана гэдгийг хачир болгон нэмж хэлье.
Үйл явдал ямар байдлаар өрнөлөө ч 60 тэрбумын асуудал шиг жидүү улс төрчдийн эмзэг сэдэв хэвээр 2020 оны сонгуулийг угтах юм байна. Заримд нь хожоотой, ихэнхэд нь хохиролтой.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Testosterona Propecia Generico Priligy Foglio Illustrativo No Prescription Amoxicillin 850 [url=http://cheapviapill.com]viagra[/url] Levitra 20 Mg 30 Tablet Sildenafil Tab 100mg