Нийгмийн
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг V сарын 5-н хүртэл сунгажээ
Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоохоор болсон. Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгажээ. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан байна.
Хөл хорионы үед мэргэжилтнүүдтэй 80149038, 80169058, 80169038 утсаар холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх болох http://help.eec.mn/ цахим хуудаснаас аваарай.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.