НИЙГЭМ
54, 61 настай төрсөн эгч, дүүс нэг өдөр “Алдарт эх” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” I, II зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

Өнөөдөр 8 ээжид I, 32 ээжид II зэргийн одонг гардуулав. Тэдний дунд 61, 54 настай, төрсөн эгч, дүүс болох Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар байлаа.
Мөн зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцолъё.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.