Нийгмийн
Загастайн давааны замыг маргааш нээнэ

Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХХК, гүйцэтгэгчээр “Түм Арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Загастайн давааны хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай өчигдөр танилцав.

Борооны улмаас 2 хоног ажил саатсан тул түр зам гаргах боломжгүй хэсэгт үлдсэн 800 метр замын асфальт бeтон хучилтыг өнөөдөр, маргааш /2021.07.19/ хоёр өдөрт дуусгаж, зарим хэсэгт шинээр түр зам гаргана.

Ингэснээр зорчих хэсгийг 2021 оны долдугаар сарын 20-ны өглөө нээхээр шийдвэрлэв. Иргэд хясаатай 2 хэсэгт түр замаар зорчино. Гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус замыг 2021 оны аравдугаар сард бүрэн дуусгахаар эрчимтэй ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ҮНЭНДЭЭ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ЧАДВАР Ч АЛГА ХУРД Ч АЛГА
Odoo ashiglaltand ugch baihaad yun d goochlood bga yum be? Daraa jil duusgah yostoi yum uu? Bitgiihooson muulj bai
замын мөнгийг нь хэн идсэн билээ АН юмбишшүүэрүү үүсээд л �##�га болсон