Матартай зодолдохын тулд матар хулгайлжээ

Америкийн Флорида мужид нэгэн ер бусын хэрэг гарчээ. Минигольфын цэцэрлэгт хүрээлэнгээс матар алдагдсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийнхан дуудлагын дагуу түргэн шуурхай ирэхэд матрыг хулгайлсан шинж тэмдэгүүд олдсон аж. Цагдаагийнхан гэмт этгээдийг хурдан хугацаанд олж, баривчилжээ. “Ассошиэйтед Пресс” (Associated Press) агентлаг мэдээллээ.
Матар хулгайлсан этгээдийг баривчлах үеэр туйлын хачин үйлдэл гаргасан гэнэ. Тэрбээр матрыг сүүлнээс нь чанга зуураад хэргийн газраас холгүй байрлах баарны дээвэр лүү давуулан шидэх гэж хамаг хүчээ гаргаж байсан аж. Хэсэг хугацааны дараа гэмт этгээд жинхэнэ “шууд утгаараа” матартай зодолдож эхэлжээ. Тэрбээр матрыг нударгаараа цохиж, дараа нь толгойг нь асфальтан зам дээр тавиад, дараа нь матрын биен дээр үсрэн гарчээ.
Одоогийн байдлаар хууль сахиулах байгууллагууд мөлхөгч амьтан тэр эрэгтэйг чухам яаж гомдоосон болохоор матрыг “хашраасан” гэдгийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Түүнд хоёр ял оноогоод байна. Цагдаагийнхан түүнд ан амьтадтай харгис хэрцгий харьцсан, мөн хулгай хийсэн гэдэгт буруутгажээ. Түүгээр ч үл барам, торгууль төлөхийн хажуугаар жинхэнээсээ шоронд ял эдлэх шийтгэл ногдож магадгүй байгаа аж.
О.АНАР
(Эх сурвалж: planetanovosti.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.