Нийгмийн

Шүүгч Т.Энхцэцэг: Алтан медалийн төлөөх барилдаан шүүх мөрөөдлөө биелүүлж чадлаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнээс Монголоос Төрбатын Энхцэцэг шүүж байгаа билээ. Монголын жүдогийн түүхэнд олимп дэнсэлж буй анхны эмэгтэй шүүгч тэрбээр одоогоор “Токио-2020”-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж байгаа билээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлсэн байна.

"Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Япон улсаас, Токио-2020 олимпын Будокан ордоноос мэндчилж байна. Миний бие олимпын наадамд шүүгчээр оролцох, тэр тусмаа алтан медалийн төлөө барилдаан шүүх мөрөөдлөө биелүүлж чадлаа. Хүссэн хэмжээнээсээ илүү байж чадсан. Надад тусалж, намайг дэмжсэн хүн бүхэнд талархах өдөр өнөөдөр. Сайхан сэтгэлтэй олон хүний ачаар би энд зогсож байна. Та нартаа маш их баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав ээж, миний төлөө үргэлж залбирдаг хайртай гэр бүлийнхэндээ аав Хамарын ТӨРБАТ, ээж Доржгочоогийн ӨНӨРБАТ, ээж Лхасүрэнгийн ЛХАМСҮРЭН нартаа, ханьдаа, ах дүү нартаа баярлалаа.

  • Цэдэн-Ишийн ШИЙРЭВ-Монгол улсын гавъяат дасгалжуулагч
  • Бахааваагийн БУЯДАА-Монгол улсын гавъяат дасгалжуулагч
  • Баасанжавын УУГАНБААТАР-МЖБХолбооны Гүйцэтгэх захирал
  • Машбатын БӨХБАТ-Монгол улсын гавъяат дасгалжуулагч
  • Мэргэжил эзэмшсэн “Аварга” сургуулийн багш нартаа
  • Ажлын гараагаа эхлүүлсэн “Тэмүүжин” спорт сургалтын төвийн багш нартаа, хамт олондоо
  • Монголын Жүдо Бөхийн Холбоо,
  • Жүдо бөхийн холбооны ерөнхийлэгч Х. Баттулга
  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, багш тамирчиддаа
  • “Шинэбадрах” дожо
  • Жүдо бөхийн их гэр бүлийнхэндээ
  • Найз нөхөд, шавь нар, шавь нарынхаа аав, ээжүүдэд, ач тусыг нь үргэлж санаж явах эрхэм хүмүүсдээ
  • Доржын БАДРАХ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Чирчингийн ДОРЖДЭРЭМ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Бадамбазарын ДАГВАДОРЖ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Сэрээнэнгийн ГАЛ-ЭРДЭНЭ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Ганчулууны БАЯРЖАВХЛАН-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч нартаа баярлалаа.

Шүүгчээр ажилласанаас эхлэн энэ олимпын өдрүүдэд ч надад урам, зориг хайралсан жүдо бөх сонирхогч, дэмжигчиддээ баярлалаа. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье!
Гүнээ хүндэтгэсэн, Төрбатын ЭНХЦЭЦЭГ
Япон улс Токио хот, 2021-07-31 хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button